Мадуро Венесуэлийн парламентыг тараахаар бэлтгэж байна

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Николас Мадуро засгийн газрынхаа эсрэг байгаа тус улсын парламентыг тараахаар бэлтгэж байна гэж даваа гарагт мэдэгдэв.

"Маргааш тэд парламентыг татан буулгахаа зарлаж, хууль бусаар ээлжит бус сонгууль зарлана. Мөн хууль ёсоор сонгогдсон гишүүдийг мөрдөн мөшгиж эхэлнэ" гэж сөрөг хүчний удирдагч хэлжээ.

Сануулахад, Венесуэль улсад Ерөнхийлөгч Мадурогийн эсрэг олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа өнгөрсөн өвлөөс эхэлсэн. АНУ-ын тэргүүтэй барууны зарим орны дэмжэлэгийг авсан сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө түр зуурын Ерөнхийлөгчөөр зарласан бол Орос, Хятад, Турк зэрэг орнууд Бүгд найрамдах улсын хууль ёсны удирдагчаар Мадурог дэмжиж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)