Италийн сайд дүрвэгсдийг Холливуд дахь гэртээ аваачихыг жүжигчин Ричард Гирт уриалав

Италийн Ерөнхий сайдын орлогч, Дотоод хэргийн сайд Маттео Сальвини дүрвэгсдийн асуудалд санаа зовниж байгаа Америкийн жүжигчин Ричард Гирт Холливуд дахь гэртээ тэднийг аваачихыг авч явахыг уриалав гэж The Guardian сонин бичжээ.

“Тэр хувийн онгоцондоо дүрвэгсдийг суулгаад Америкт аваачиж, өөрийн эдлэндээ байрлуулж болно шүү дээ, Баярлалаа, Ричард! ” гэж Сальвини хэллээ.

Жүжигчин өнгөрсөн долоо хоногт Газар дундын тэнгист осолдсон 120 гаруй дүрвэгчийг аварсан Испанийн Proactiva Open Arms төрийн бус байгууллагын хөлөг онгоцонд хоол хүнс нийлүүлж байжээ. Ричард Гир энэ үеэр Италийн засгийн газрыг тус улсаас орогнол хүсэгчдэд боломж олгохыг уриалсан юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Сайхан хэлжээ!!!!

    0 0 Хариу бичих
  2. Өөрийн боломж, хэрээр болон нэр хүндийг ашиглаж буяны сайн үйл бүтээж яваа барууны орны алдар нэрд хүрсэн хүмүүсийг энэ муу халтар, хулгайч зан, сэтгэхгүйтэй Италын Ерөнхийлөгч ингэж даапаалан доромжлох нь юу вэ. Хойд Африк болон Ойрхи Дорнодоос үйл олон цагаачдын Европ зүгт хөл тавих эхний цэг нь Итали л даа, тэд ёстой баларч байгаа. Гэвч, тэдний ард Баруун Европ, АНУ гээд хүчирхэг гүрнүүд асар олон тэрбум доллар болон бусад хэлбэрээр туслаж байгаа шүү дээ.

    1 0 Хариу бичих
    • Hun bur sain saihan amgalan amidrah erhtei biz de.... amidrah gazra bas songoh erhtei bh !!!

      0 0
    • Тэгээд мөнгө л авч байвал хаа хамаагүй цагаачдыг зогсоо зайгүй авч болно гэсэн үг биш шүү дээ. Италид итали хүнийг, европт тухайн улсын жинхэнэ иргэдийг нь зарим дүүрэгтээ харахгүй байх боллоо. Энэ бол нэг бодлын эмгэнэл шүү

      3 0