Венесуэлийн эрх баригчид парламентыг тараах тухай мэдээллийг үгүйсгэв

Венесуэлийн Үндсэн хуулийн ассемблейн дарга Диосдадо Кабелло хэлэхдээ, бүгд найрамдах улсын удирдлага сөрөг хүчний хяналтанд байдаг парламентыг ойрын хугацаанд татан буулгах бодолгүй байна гэлээ. Одоогийн байдлаар чуулганы үйл ажиллагаа бүрэн хямралд орсон ч Боливийн бүгд найрамдах улсын эрх баригчид татан буулгах ямар ч шалтгаан олж харахгүй байгааг улс төрч тэмдэглэв.

Кабелло мөн АНУ-ыг Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалсан сөрөг хүчнийхнийг буруушааж, үндсэн хуулийг илт зөрчсөн үйлдэл гэж мэдэгдэв.

Үүний өмнө Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо ерөнхийлөгч Николас Мадуро ойрын ирээдүйд парламентыг тараахаар бэлтгэж байна гэж мэдэгдсэн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)