Н.Жамсран: Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийн хугацаа маш богино байна

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар улс төрийн намууд мэдээлэл хийлээ. Тэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэдийн бөгөөд намуудын санал тусаагүйг хэлэв.

Тухайлбал, “Монгол хүний төлөө” намын дарга Х.Бат-Ялалт “Бид Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, хэлэлцүүлэгт гэрэл харж очсон. Гэтэл тэнд болж байгаа юм алга. Бүх алдаагаа Үндсэн хуульдаа чихээд байна. Хууль өөрчлөгдсөнөөр нийгэм сайхан болох уу. Хүний ухамсараас үүдэлтэй өөрчлөгдөх зүйлийг үнэлэхгүй байна” гэсэн юм. Тэгвэл “Монголын шинэчлэлт” намын дарга Н.Жамсран “Бид Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг харлаа. Хууль санаачилсан хүмүүсийн дунд намуудын төлөөлөл алга. Тиймээс бид эсэргүүцэж байна. Бид энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмэндээ хүрсэн гэж харахгүй байна. Хэлэлцүүлгийн хугацаа маш бага байна. Олон улсад хуулийг өөрчлөхөд ард түмний санал зонхилдог. Гэтэл манайд тийм юм алга. Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг ойлгоо ч үгүй байна. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нь хүртэл нам харж байна” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)