Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт ХХААХҮЯ-нд “Бэлчээрийн зохистой менежмент, Нарийн ба нарийвтар ноост хонины үржлийн асуудал” уулзалт, хэлэлцүүлэг болно. 

10.30 цагт Сонгинохайрхан дүүрэгт нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барилга, гараж барьсан, автозамтай хашаагаа тулган барьж явган хүний зам талбайгүй болгосон аж ахуй нэгжүүдийн зөрчлийг арилгахаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан буулгалт хийж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлнө. 

11.00 цагт СЭЗИС-ийн "С" байранд тус сургууль ACCA (The Association of Chartered Certified Accountants) нийгэмлэгээс бүрэн магадлан итгэмжлэгдсэнээ олон нийтэд танилцуулж, нээлттэй өдөрлөг зохион байгуулна. 

12.00 цагт Тусгаар тогтнолын ордонд Берлин дахь Монголын мэргэжил эзэмшигч болон оюутны холбооноос ХБНГУ-д суралцах сонирхолтой залууст зөвлөгөө өгөх "Германд хэрхэн суралцах вэ?" өдөрлөг зохион байгуулна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)