Трамп Хятадын зарим бараанд оноох татварыг хойшлуулав

АНУ нь үндэсний аюулгүй байдал болон бусад хүчин зүйлүүдээс шалтгаалан Хятад улсаас импортолж буй зарим барааны татварыг  арванхоёрдугаар сарын 15 хүртэл хойшлуулах боллоо. Эдгээрт гар утас, зөөврийн компьютер, видео тоглуулагч, компьютерийн дэлгэц, зарим төрлийн хувцас, гутал зэрэг бүтээгдэхүүн багтаж байна. Харин бусад бүтээгдэхүүнд ногдох 10 хувийн татвар есдүгээр сарын нэгнээс мөрдөгдөнө. АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн мэдээллийн дараа хөрөнгийн зах зээлд өсөлт ажиглагдаж эхлэв. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ, зул сарын баярын үеэр АНУ-ын худалдаа эрхлэгчдэд цохилт өгөхгүйн тулд зарим барааны татварыг хойшилуулсан гэжээ. Хятадын Худалдааны яамны мэдээллээс үзвэл Ерөнхий сайдын орлогч Лю Хэ АНУ-ын албаны хүмүүстэй утсаар ярьсаны дараа татвар хойшлуулах шийдвэр гарсан нь хожим тодорхой болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Энэ Трамп гээч нөхөр үнэхээр ядаргаатай юм аа. АНУ-н ард түмний, дагаад дэлхийн хүмүүсийн хэвийн бизнес, аж амьдралд ядаргаа болж байна. Нэг үг хэлэх юм. тэр нь айхтар нөлөөлөх юм. Хүн өөрийн нөлөөллийг мэдэрч байгаа бол бусдад гай болохгүй байвал илүү их хүндлэл авмаар юм.

    0 0 Хариу бичих
    • улсаал нэгдүгээрт тавиж байна юун буруу гэж ийм ерөнхийлөгчтэй болох юмсан.

      0 0