Дуурийн дуучин Плацидо Домингог хүчирхийллийн хэрэгт буруутгаж байна

Нэрт тенор Пласидо Домингог хэдэн арван жилийн турш эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгаж байгаа юм. Найман дуучин, бүжигчин түүнийг 1980-аад оны сүүл үеэс өөрсдөд нь бэлгийн дарамт үзүүлсэн гэж мэдүүлсэн талаар Associated Press агентлаг мэдээлэв. Гомдол мэдүүлсэн эмэгтэйчүүдээс зөвхөн меццо-сопрано Патрисиа Вульф л өөрийнхөө нэрийг зарлахыг зөвшөөрчээ. Харин Доминго энэ мэдээллийг няцааж, удирдаж буй Лос Анжелесийн театртаа хөндлөнгийн зөвлөхүүдийн тусламжтайгаар мөрдөн байцаалт хийхээ амлав. "Гэсэн хэдий ч миний санамсаргүй үйлдэл хэн нэгнийг гомдоосон, эвгүй байдалд оруулсныг сонсоод сэтгэл эмзэглэж байна" гэж Доминго хэлжээ.
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)