Б.Бат-Эрдэнэ, Э.Батмагнай нар хүрэл медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Эстонийн нийслэл Таллинд эхэлсэн билээ. Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан боллоо. Манай улсаас 74 кг-ын жинд өнгөрсөн жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ, 92 кг-д өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга, Баянхонгор аймгийн тамирчин, спортын мастер Энхтүвшингийн Батмагнай нар хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Б.Бат-Эрдэнэ хагас шигшээд Японы Жинтаро Мотоямад 6:10-аар, Э.Батмагнай 1/2 шигшээд АНУ-ын Жон Дэвисонд цэвэр ялагдлаа.

Түүнчлэн 86 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Б.Билгүүн, 125 кг-д “Хангай хүчтэн” дэвжээний тамирчин С.Ган-Эрдэнэ нар маргааш дагаж барилдана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. яадаг шалны алчуурууд вэ, тэмцээнд явсан зардалыг нь төлүүлээд хөөж явуул

    0 0 Хариу бичих