Хилээр 509 кг чулуу гаргах гэж байжээ

Хилээр их хэмжээний чулуу гаргахаар завджээ. Гаалийн ерөнхий газар наймдугаар  сарын 08-ны  14.30 цагт Гашуунсухайт дахь гаалийн газрын хяналтын бүсээр Монгол Улсын иргэн  А  “Т” ХХК-ны 2302 ӨМҮ улсын дугаартай Фотон маркын авто машиныг жолоодон улсын хилээр нэвтрэхдээ их хэмжээний чулуу гаргахыг завдсан байна. Чулуунуудыг чиргүүлэн дэх нүүрсэн дундаа нуусан байжээ. Нийтдээ 17 шуудайнд 509 кг чулуу бэлтгэн нуун гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн Цагдаагийн байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. МОНГОЛЫН ШОРОО ЧУЛУУ БАЙТУГАЙ ЮМ ГАРААД БАЙГААН БИШҮҮ ОЮУ ТОЛГОЙГООС ЮУ ГАРДАГ ЮМ БЭ ИЛ ТОД СУРВАЛЖИЛААЧ ИХ Л НУУЦ ГАРДАГ ЮМ ШИГ БАЙГААН ЦУЛ АЛТ ГАРААД БАЙДАГ ЮМ БИШҮҮ

    0 0 Хариу бичих
  2. Далдлаж нуухыг эрэм болгосноор тэнд танил байцаагч болоод талын хүмүүстэй л гэсэн үг байхдаа- ингэж зоригтой явахыг бодоход?

    0 0 Хариу бичих