Нисэхийн эцсийн автобусны буудлаас Буянт-Ухаа хүртэл авто замыг хэсэгчлэн хаана

Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Хан-Уул дүүргийн 9-р хороо, Нисэхийн эцсийн автобусны буудлаас Буянт–Ухаа 21 дүгээр гудамж хүртэлх хатуу хучилттай 2,8 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан 2019 оны наймдугаар сарын 15-26-ний хооронд тус авто замыг хэсэгчлэн хааж, эхлэл хэсэг болох Буянт-Ухаа-1 орон сууцны хорооллын баруун талын гэрлэн дохиогоор хойш Нисэхийн эцсийн автобусны буудал хүртэлх 1 км авто замд резайклер, өнгө болон суурь асфальтбетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус чиглэлд зорчих жолооч та бүхэн бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)