Өнөөдөр болох үйл явдал

09.30 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байранд “Монгол хэлтэн ард түмний нэр томьёог жигдлэх, нэгдсэн сан үүсгэх асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. 

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 

11.00 цагт Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний долоодугаар сарын статистик мэдээллийг танилцуулна.

11.00 цагт Монгол бөхийн өргөөнд Монгол Улсад анх удаа Казах курес бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болох талаар мэдээлэл хийнэ. 

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Замын хөдөлгөөний бүсчлэлийн зохицуулалтын талаар Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас хэвлэлийн хурал хийж, олон нийтэд мэдээлэл өгнө.

11.00 цагт Монголд анх удаа Мэргэжлийн бодибилдинг фитнессийн тэмцээнд оролцох эрх олгодог (про карт) тэмцээн олон улсын тэмцээн зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Премиум Паласе 3 давхарт хурлын зааланд мэдээлэл хийнэ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)