Сайншанд-Алтанширээтийн 26.74 км төмөр замыг ашиглалтад хүлээлгэн өглөө

Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр тавьсан Сайншанд-Алтанширээтийн 26.74 км төмөр замыг ашиглалтад хүлээлгэн өглөө.

Төмөр зам барихад шаардлагатай 70.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шуурхай шийдвэрлэснээр замыг найман сарын хугацаанд барьж дуусгажээ.  Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барих бэлтгэл ажлын хүрээнд авто болон төмөр зам, төмөр замын ачиж буулгах терминал, 110 квт-ын хаалттай хуваарилах байгууламж бүхий цахилгаан дамжуулах анкер барих зэрэг дэд бүтцийн ажлыг Монгол Улсын Хөгжлийн банк санхүүжүүлж байгаа юм. 

Эдгээр бүтээн байгуулалтын үр дүнд газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн томоохон хэсэг хангагдаж, хүнд үйлдвэр хөгжих суурь бий болох юм. Импортыг орлох үйлдвэрлэл хөгжихийн хирээр улс орны эдийн засгийн бие даасан тогтвортой байдал бэхжиж, шинэ ажлын байр бий болох чухал ач холбогдолтой. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ард түмэн баярлаж байгаа Монголчууд өөрсдөө төмөр замаа бариад сурчихвал үнэхээр сайн Өмнөх дарга нар ярихаас өөр юу ч хиигээгүй Хүрэлсүх зүтгэсээр захаас нь хииж байна Ингэж. Байгаад нефтиин үйлдвэртэй болчихвол монголчуудын ганц хүсэл шүүдээ

    0 0 Хариу бичих