Хонконгийн олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн байдалд шилжлээ

Хонконгийн олон улсын нисэх буудалд наймдугаар сарын 12-ны өдөр тэмцэгчид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, бүртгэлийн ажиллагааг саатуулснаас мөн өдрийн үдээс хойшхи бүх нислэг цуцлагдсан. Тэмцэгчид наймдугаар сарын 13-ны өдөр дахин нисэх буудалд орж суултаа үргэлжлүүлэхийн хамт эмх замбараагүй байдал үүсгэсэн тул цагдаагийн тусгай хүчин 22.00 цагаас эхлэн ажиллагаа явуулж наймдугаар сарын 14-ний өглөө нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулсныг зарлаад байна. 

Дээрх үйл явдалтай холбоотойгоор хойшилсон нислэгүүдийг наймдугаар сарын 14-ний өдрөөс дахин хуваарьт оруулж нисгэж эхлээд байна. 

Тиймээс Монгол Улсаас Хонконг ЗЗОБ-д суугаа ЕКГ-аас иргэддээ хандаж дараах анхааруулгыг хүргэж байна. 

• Нисэх онгоцны буудал руу очихоосоо өмнө нисэхийн вэб сайт руу орж хуваариа нягтлах. 
• HKG My Flight application-ийг гар утсандаа татаж авч нислэгийн мэдээлэлтэй танилцах. 
• Олон хүн цугласан газраас хол байх.
• 2019 оны 8 дугаар сарын 14-нд Sham Shui Po,
2019 оны 8 дугаар сарын 15-нд Wan Chai, 
2019 оны 8 дугаар сарын 17-нд Central, Admiralty, Hung Hom, Kowloon , 
2019 оны 8 дугаар сарын 18-нд Causeway Bay, Central, 
2019 оны 8 дугаар сарын 19-нд “MTR Метроны үйл ажиллагааг саатуулах” 
2019 оны 8 дугаар сарын 25-нд Kwai Chung to Tsuen Wan зэрэг дүүрэгт олныг хамарсан жагсаал цуглаан болох магадлалтай байгаа тул энэ өдрүүдэд эдгээр газруудаар аль болох зорчихгүй байх гэж Монгол Улсаас Хонконг ЗЗОБ-д суугаа Ерөнхий Консулын газраас мэдээллээ.

Нэг. Хонконгод визгүй зорчих 14 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх

- Монгол Улсын иргэд Хонконгод 14 хоногийн хугацаанд визгүй зорчих бөгөөд визийн хугацааг хэтрүүлэхгүй байх,

- Хонконгийн хил дээр зорчигчийн овог, нэр, паспортын дугаар, хилээр нэвтэрсэн огноо, Хонконгод ямар хугацаанд зорчиж болох тухай тэмдэглэл бүхий тасалбарыг олгоно. Энэхүү тасалбарыг Та хилээр буцаж гарах хүртэл хаяж үрэгдүүлэхгүй байх үүрэгтэй.

- Харин 14 хоногоос  илүү хугацаагаар Хонконгод байх хүсэлтэй иргэд визгүй зорчих зөвшөөрөгдсөн хугацаа дуусахаас 48 цагийн өмнө Immigration Tower, 7 Gloucester Road, Wan Chai, Hong Kong хаягт байрлах Хонконгийн Шилжилт хөдөлгөөний газарт очиж, 5 дугаар давхарт байрлах лавлагааны цонхноос мэдүүлгийн хуудас авч бөглөн виз мэдүүлнэ. Визийн хугацааг 14-30 хоногоор сунгах бөгөөд төлбөр нь 160 хонконг доллар байна.

- Хонконгийн хилээр нэвтэрч буй иргэдийн гадаад паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байна.

Хоёр. Хонконгийн хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:

- Хонконгийн хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр хил, гаалийн албаны байцаагч нар хилээр нэвтрэх зөвшөөрлийг олгодог.

- Хилийн болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөх, хоёр талын аяллын тийз, зочид буудлын захиалгын баталгааг биедээ авч явахаас гадна ирсэн зорилгоо сандарч мэгдэлгүй, үнэн зөв тайлбарлах хэрэгтэй.

- Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс илүүгээр авч орох тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал, согтууруулах ундаа (архи, дарс, ликёр) 1 литр, янжуур тамхи 19 ширхэг, навчин тамхи 25 грамм, эсхүл 1 ширхэгийг хилээр авч орохыг зөвшөөрдөг. 

- Хонконгийн хувьд хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, цахилгаан бороохой, антибиотик, байгалийн тогтцоороо байгаа үнэт чулуу (боловсруулаагүй), шувуу болон амьтны гаралтай бүтээгдэхүүн, ургамал, 36-аас доош сартай хүүхдийн найруулдаг хуурай сүү (формула)-г хилээр оруулахыг хориглосон байдаг. 

- 120,000-аас дээш хонконг доллар (ойролцоогоор 15000 ам.доллар) бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier's check, checks, money orders, stocks, bonds) авч яваа бол 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх шаардлагатай. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)