Жулия Робертсын ах Оросын иргэншил авахыг хүсэж байна

ОХУ-ын Сочи хотноо болж буй тулааны самбо спортын олон улсын тэмцээнд оролцохоор ирсэн Холливудын жүжигчин Эрик Робертс Оросын иргэншил авахыг хүсч байгаагаа мэдэгдлээ. Таеквондогийн хар бүстэй Робертс арав дахь удаагийн Платформ S-70 тэмцээний хүндэт зочноор оролцсон юм. Ойрмогхон Орост зочлох дуртай Эрик Робертс “Би хоёр дахь иргэншилээ сонгож, Оросын пасспорт гардан авахаа тэсэн ядан хүлээж байна” гэж хэлснийг РИА Новости мэдээлэв. Өмнө нь Америкийн хэд хэдэн алдартан Оросын иргэншил авч байв.Тэдний дунд холимог тулаанч Жеффри Монсон, жүжигчин Стефен Сигал, боксчин Рой Джонс нар байгаа юм.
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)