Манай дөрвөн тамирчин “WORLD POLICE AND FIRE GAMES”-т түрүүлэв

Цагдаа, онцгой байдлын албан хаагчдын спортын наадам БНХАУ-ын Ченгду хотод болж байна. Чөлөөт бөхийн төрөл өчигдөр болж, манай улсаас зургаан тамирчин оролцсоноос дөрвөн алт, хошой мөнгөн медаль хүртэв. ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Төмөр замын цагдаагийн хэлтсийн тамирчин Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа эмэгтэйчүүдийн 75 кг-д, Мастеруудын ДАШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Нямдорж 70 кг-д, мастеруудын ДАШТ-ий хошой мөнгө, дөрвөн хүрэл медальт “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Ш.Баянмөнх 125 кг-д, Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтэсийн тамирчин, гавьяат тамирчин Г.Эрдэнэбаяр 86 кг-д алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэгвэл “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ, олон улсын шүүгч Б.Төмөрбаатар 74 кг-д, Эрүүл хамгаалалтын газрын шүүх хэлтэсийн тамирчин, аймгийн арслан Н.Ганзориг мөнгөн медаль хүртжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Цэрэг цагдаагий ахмад ажилтанууд ажиллаж байхдаа цол олгох хугацаа болоод байхад цолнь олгогдоогүй , ажлын амжилт гаргаад цол. нь олгогдоогүй асуудлаа нэгдээд цол олгох журамд өөрчлөлт оруулж ажиллаж байхдаа цол олгох хугацаа болсон байхад цолыг олгоогүй , ажиллаж байхдаа газар хэлтсийн хөдөлмөрийн болон ажил мэргэжлийн аварга ажилтанаар дөрвөөс дээш удаа шалгарч байсан ахмад ажилтанд олгогдсон цолны дараагийн цолыг нөхөн олгох гэсэн заалтыг цол олгох журамд тусгуулах санлаа ахмадын зөвлөлөөр дамжуулан журам гаргасан сайддаа хүргүүлэх хэрэгтэй. Та бүхэн өөрсдөө нэгдэж тэмцэхгүй бол наад Цагдаагийн дарга чинь хууль журмыг яаж завхаруулж байгааг та нар долон жил ажиллаж допингын асуудалд холбогдсон хүнд хурандаа цол олгосноос харж байгаа биздээ.Санаа байвал болохгүй зүйл байхгүй болохгүй юмыг болгох хууль хүртэл саначилаад хэрэгжүүлсэниыг та нар харж байгаа алба хаагч нь хохирч үлдээд ахмал ажилтан болоод байхад журамд нэмэлт оруулж шинчлэн найруулж яагаад болохгүй гэж эсвэл нөгөө авлиг өгөхиыг хүлээгээд авлига өгвөл журамд нэмэлт оруулах гээд байгаа юм уу болуу?

    0 0 Хариу бичих
  2. Цол хугацаа болоод байхад цолыг нь олгоогүй хохроосон ахмад ажилтануудадаа цолыг нөхөн олгохгүй эргүүтэж яваа тархины тураалуудыг зайлуулах хэрэгтэй энэ новшнууд энд тэнгүй хууль бус ажилд гар бие оролцохдоо гаргуун болсон байна түүний жишээ бол Сүхбаатар аймгийн Цагдаагийн дарга гэх нөхөр харуул хамгаалалтын алба байгуулаад хууль зөрчин ажиллаж байгаа уул уурхайн хятад компани хамгаалаад зогсож байхад Цагдаагийн хурандаа црл олгоод явж байгаа нь наанаа хууль ярьж цаанаа хууль завхаруулж байгаагийн тод баримт бусуу ерөнхий сайд та энэ хууль завхаруулагч нараа том жижиг хот хөдөөгүй бүгдийг зайлуулаж хуулийн байгууллагад өгөх хэрэгтэй болжээ.

    0 0 Хариу бичих
  3. Одоо Цагдаа, онцгой байдалын дарга нар олон улсын тэмцээнд түрүүлсэн алба хаагч нартаа хурандаа цол олгох байхаа яагаад гэвэл улсынхаа баяр наадмаар түрүүлсэн бөхөд хурандаа цол олгодог юм чинь

    0 0 Хариу бичих