Өнөөдөр Элвис Преслиг дурсах өдөр

Өнөөдөр Элвис Преслийн дурсгалын өдөр. Америкийн Мемфис (Memphis) хотноо хөгжимчин, дуучин, каратечин Элвис Преслийн өдрийг  (Elvis Presley Day) уламжлал болгон тэмдэглэдэг.  Элвис Преслийн дурсгалын долоо хоногт оролцох гэсэн  (Elvis Week) рок-н-роллын шүтэн бишрэгчид эдгээр өдрүүдэд Мемфист цугларан каратегийн гурав хоногийн тэмцээн явуулаад түрүүлсэн хүний шагналыг дуучны нас барсан энэ өдөр гардуулдаг. 1977 онд нас бартал нь түүний 500 сая пянз худалдагдсан байгаад дараагийн долоон жилд нь тэр тоо нь хоёр дахин өсчээ. Ийм амжилт гаргасан дуучин түүхэнд үгүй. Тэрээр 33 кинонд тоглон дүр бүртээ наад зах нь нэг нэг сая ам.доллар авч байлаа. 1973 онд түүний оролцсон телевизийн нэвтрүүлгийг нэг тэрбум хүн үзсэн нь саран дээр хүн буусан сурвалжлагын үзэгчдийн тооноос хамаагүй их байсан юм.

Сонирхолтой баримтууд:

Элвис Арон Пресли (Elvis Aron Presley) ядуу айлын хүүхэд бөгөөд сургуулиа дүүргээд ажил хийж эхэлжээ. Тэрээр хог цэвэрлэгч, кино театрын билет зарагч, ачааны тэрэгний жолооч хийж байлаа. Тэр ихэр төрсөн ба өрөөсөн нь төрөхдөө эндсэн учир хоёр дахь Гарон нэрээ авчээ. “Рок-н роллын” хаан гэсэн гэрчилгээнд нэрийг нь “Арон” гэж бичсэн ба харин тэр өөрөө “Аарон” гэсэн библийн судрын нэрийг илүүд үздэг байв. Тэр нь түүний булшны чулаанд бичигджээ.
Эцэг эх нь Элвисийн 11 насны ойгоор нь гитар бэлэглэжээ. Тэр унадаг дугуй хүсэж байсан ч мөнгө нь хүрээгүй аж. Дашрамд хэлэхэд дуучин амьдралдаа хэзээ ч хөгжмийн нота сураагүй гэнэ.
Хууз сахал, тосолсон хар үс нь түүний гол имиж. Гэхдээ тэр хар үсгүй цайвар үстэй. Эхлээд гал улаан өнгөөр нэг будаж үзээд тэр өөрийн олонд танигдсан имиждээ жараад онд оржээ.
Түүний имижийн бас нэг салашгүй зүйл нь хар нүдний шил далаад онд гарч ирсэн юм. Тунгалаг линзээр тэр зүүн нүднийхээ глаукомыг нуудаг байлаа.
Дуучны домогт хувцаснууд нь  "Тогос", "Цыган", "Галзуу бар", "Дөл" гэх зэргийн нэртэй байв.
Тэрээр өөрийн бишрэгч охид бүсгүйчүүдийн довтолгоонд багагүй өртдөг байлаа. Тэдний нэг нь түүний шаахайг  сугалан авсан бол өөр нэг нь өмднөөс нь шүдээрээ таслан авч, гурав дахь нь түүний пиджакийг урж тасдсан байдаг. Гэхдээ тэр эд зүйлээсээ өөрөө  тараадаг байв. Тэр нэг шүтэн бишрэгчдээ чигчий хурууны 7000 долларын бөгжөө бэлэглэж байв.
Жинжер Олден нь Элвисийн сүүлчийн эмэгтэй, сүйт бүсгүй байв. Үүнээс өмнө тэр таван  жил Присцилла Преслитэй амьдарсан ба Присцилла дуучины  эдлэнгийнхээ ванны өрөөний шалан дээрээс түүний цогцосыг 1977 оны наймдугаар сарын 16-ны өдөр олжээ. Пресли 42 настай байлаа.
Мансууруулах эмийн хэтрүүлсэн хэрэглээ түүний үхлийн шалтгаан болжээ. Цусных нь шинжилгээгээр 10-22 янзийн мансууруулагч илэрсэн юм.
Эмэнд тэр алдар хүндийнхээ оргил үед  дассан байв. Тураах эмнээс гэхэд л тэр үхтлээ татгалзаж чадаагүй юм. Сүүлийн жилдээ Элвис 120 кг-ын жинтэй байлаа.
Сүүлчийн замд нь түүнийг хамаатан саднаас нь гадна машинууд нь “үджээ". Пресли кадиллакийн улаан хорхойтон байлаа. Эхдээ ягаан кадиллак бэлэглэсэн байдаг.
Нас барсан  баян оддын Форбсийн жагсаалтад тэр ямагт ордог. Тэрээр өнгөрсөн онд  удам залгамжлагч нартаа 27 сая доллар авчран уг жагсаалтын 5-д бичигдсэн.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)