Жимми Киммелийн нэвтрүүлэг 395 мянган доллароор торгуулав

Америкийн ABC телевизийн нэвтрүүлгийг зөвхөн онцгой байдлын үед ашигладаг Ерөнхийлөгчийн анхааруулгыг дуурайсан хэрэгт буруутгаж байна. Өнгөрсөн оны аравдугаар сарын 3−нд цацагдсан нэвтрүүлгийн үеэр гамшгийн дуут дохиог гурвантаа дуугаргаж бас Америкийн иргэдийн 200 сая гар утсанд сэрэмжлүүлэг илгээсэн ажээ. Пуужингийн довтолгоо, байгалийн гамшиг, терроризм гэх мэт томоохон аюул заналхийллээс сэрэмжлүүлэх зорилготой дохиоллын системийг Холбооны Онцгой байдлын газар хариуцдаг. Улсын хэмжээнд онцгой байдал үүссэн тохиолдолд зөвхөн АНУ-ын Ерөнхийлөгчийн тушаалаар сэрэмжлүүлгийн системийг идэвхжүүлэх ёстой. Жимми Киммелийн нэвтрүүлгийн үеэр гамшгийн дуут дохио ашигласан нь өргөн нэвтрүүлгийн дүрмийг зөрчсөн гэж Харилцаа холбооны хороо үзсэн байна.


 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)