Голын усанд суусан машинтай иргэдэд туслах гэж байгаад амиа алджээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хүйх багийн хоёр иргэн өчигдөр Жаргалант голын усанд суусан машинтай иргэдэд туслах гэж байгаад живж амиа алджээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас зүүн урд зүгт 22 километрт орших Хүйх багийн “Жаргалант-Уул” гэдэг газар Жаргалант голын усанд суусан “Хонда сивик” загварын суудлын автомашины бүхээгт байсан хоёр хүнд туслах гэж ус гаталж байсан тус багийн харьяат иргэн Л /43 настай, эрэгтэй/, Э /46 настай, эмэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг онцгой байдлын газар өчигдөр 14.55 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч тус өдрийн 15.10 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 16.00 цагт иргэн Э /46 настай, эмэгтэй/-гийн цогцсыг осолдсон газраас зүүн зүгт гурван километрээс олж, иргэн Л /43 настай, эрэгтэй/-ийн цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20.30 цагт түр зогсоосон байна.

Харин өнөөдөр 06.00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.00 цагт осолдсон газраас зүүн зүгт 3.5 километр “Чандмань толгой” гэдэг газраас олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хүн бол жирийн л нэг амьд амьтадын нэг төрөл л юм шүү дээ. Үхэхээ хүрвэл мянган хүнд тусалсан ч бай тумэн амьтныг цааш нь харуулсан ч бай адилхан чад болно. Бурхан шашин, буяан нүгэл гэх мэт юм үнэндээ байдаггүй юм

    4 0 Хариу бичих
    • Vnen

      0 0