Д.Нямдаваа: Одоогоор 52 байршлын газрыг чөлөөлсөн байна

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийслэлийн зургаан дүүрэгт судалгаа хийж, зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшил газраа өргөтгөн хашаа, барилга барьж явган хүний гарц зам хаасан зэрэг нийт 198 зөрчлийг илрүүлж, албадан буулгаж байгаа талаар  нийслэлийн Газрын албанаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа "Нийслэлийн иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон хот тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгооор 2019 онд эхний ээлжинд нийслэлийн Засаг даргын А/322 гарсан. Тус захирамжийн хүрээнд бид 102 байршлын 179 объектын газрыг чөлөөлж дууссан. Тухайлбал, Баянгол дүүрэгт 21, Сүхбаатар дүүрэгт 16  Хан-Уул дүүрэгт  3, Чингэлтэйд 14 объект чөлөөлсөн.  Тухайлбал, Чингэлтэй дүүргийн IV хорооны "Мандухай" зочид буудлын хашааг чөлөөлж, явган хүн зорчих боломжоор хангасан. Сүхбатаар дүүргийн тав, зургаадугаар хороо орчимд,  Баянгол дүүрэг наймдугаар хороо 77 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн  “Шинэ Монгол” сургуулийн орчимд хашааг буулгаж, явган хүн зорчих боломжийг хангасан. Эхний шатны төлөвлөгөөний гүйцэтгэл дууссан тул уг ажлыг эрчимжүүлэхээр Засаг даргын захирамж гарсан. Үүний дагуу хотын төвийн зургаан дүүрэгт судалгаа хийж 198 объектийг чөлөөлөх шаардлагатай гэж үзсэн. Одоогоор 52 байршлыг чөлөөлсөн байна. Эдгээрийг газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан үндэслэлээр албадан буулгасан" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. БЗД ийн 20 р хороо Гачууртад дураараа хашаагаа тэлэх бол жирийн үзэгдэл болсон. Хорооны Засаг дарга, Тамгын газраас ямар ч арга хэмжээ авдаггүй.

    1 0 Хариу бичих