С.Баяр: Шударга ёсны төлөө шударга бус аргаар тэмцээд ахисан тохиолдол нэг ч үгүйг Ж.Батзанданд сануулъя

УИХ-ын гишүүн Ж.Батзанданд, Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан зөвлөгөө өгсөн байна. Тэрбээр, “Хувь хүний чинь хувьд танд зөвлөх хэдэн үг байна. “Улстөр хийж” байгаа нь энэ гээд хүнээ болих ёсгүй. Хувь хүнийг тодорхойлдог гол зүйл бол хүний мөс, жудаг. Одоогоос бараг долоон жилийн өмнө, 2011 оны зун та бид хоёр нүүр нүүрээ хараад нэг уулзаж билээ. Тэр уулзалт таны хүсэлт, санаачилгаар болсон бөгөөд та, бид хоёр улс төрийн болон амьдралын олон сэдвээр ярилцаж удаан сууснаа би санаж байна. Та тэгэхэд “Баяр ах, танаас суралцах юм надад их бий. Та хэдийгээр өөр нам гэлээ ч би тантай багш, шавийн барилдлагатай явмаар байна. Залуу хүний хувьд би танаас асууж, та надад ах хүний ёсоор зөвлөж яваарай гэж хүсье” гэж надад хэлж байсан. Хүнд зөвлөөд байхаар ухаан, мэдлэг, туршлага надад хомс учраас би танд туслаж, зөвлөсөн юм үгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Гэхдээ зөвлөгөө нэгэнт асуусан хүнд санасан бодсоноо илэн далангуй хэлэхэд буруу нь юу байх билээ. Шударга ёсны төлөө тэмцэнэ гэж та байнга мэдэгдэж байгаа дуулддаг. Тэр зөв. Гэхдээ шударга ёсны төлөө шударга бус аргаар тэмцээд ахисан тохиолдол нэг ч үгүй гэдгийг ах хүний хувьд би танд сануулъя” гэжээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)

  1. Bayriin zasgiin gazariin uyiin shiidweruud odoo ch mongolchuudiig tejeeseer bgaa. Batzandan bol zugeer nusan buu!

    1 0 Хариу бичих
  2. Батзандан туйлбаргүй хэрүүлч хүн муулах,хорлох ид шидтэй төрсөн лидер

    0 0 Хариу бичих
  3. Баяраа одоо хөрөнгөө хураалгаад хар толгойгоо өгөн гэсэн одоо өг өгөр толгойгоо

    0 0 Хариу бичих
  4. Баярын үгийг сонсоч цаг алдах хэрэггүй шоронд хий тэнд номоо бич Баяр бол эх орон ард түмэнээсээ урвасан хулгайч шүү дээ

    0 0 Хариу бичих
  5. за даа Баяр ч дээ, нээг их Хүнд зөвдөгөө өгөөд байхаар тийм Мундаг нэгэн мөн үү гэхэд бас хэцүү талдаа, Уг нь Баяр гэдэг Хүнд Албан тушаал Эрх мэдлээ ашиглаад Улс орон Ард иргэд дээ их л зүйл хийх байсан даа, даана ч тэгсэнгүй Өөрөө Баяжиж дэвжиж , нэг Нөхөрөө буюу НЭнхбаярыгаа Гадна дотны дайсануудтай нийлж Хэлмэгдүүлж , Оюу-толгой гэж нилээдгүй том Ордоо Гадныханд бараг зүгээр шахуу өгчихөөд Өөрөө оронд Гадны Улс оронд баахан Байр савтай болсон юмдаг уу даа янз нь, Их Шунал эзнээ алдаг гэдэг л үнэн юм даа

    0 0 Хариу бичих
  6. Bayr chatsaga, luivarchin, ard tvmnee tonoson deeremchin

    0 0 Хариу бичих
  7. С.Баяр зөв л хэлж. Энэ нэг сэтгэцийн өвчтэй савсага пацаан шударга хүний дүрд тоглож байна гэж элгийг нь авдаг даа, заримдаа. Өөрөө ч тэрийгээ тэр бүр мэддэггүй, заримдаа бүр элийрээд явчих нь бий. С.Баярын сая гарсан 60 ямар юм билээ, тэр номыг гүйлгэж харсаан. Төр засгийг тэргүүлж явсан хүн гэхэд арай л байна лээ дээ. Хэд хэдэн нэг бүхий хүнийг их л муухайгаар бичсэн харагдсан. Хүн л юм чинь аль олон хүнтэй сайдаж, муудаж явахав, гэхдээ ном хэвлэлээр тэр бүрийгээ айлын нэг чалчаа авгай шиг хов жив найруулж ярьж байгаа мэт бичих нь энэ зэргийн хүнд гутамшиг санагдсан даа. Ингэж ч доош орох гэж. Гэхдээ, С.Баяр яаж ч доош орлоо гэхэд Батзандан гэдэг эргүү дагзад энэ зэргийн эрүүний шөл уулгах нь зөв.

    1 0 Хариу бичих
  8. Shudarga yosnii tuluu yavj bgaag ni huleen zuvshuurch bgaa bh ni

    0 0 Хариу бичих
  9. Хамгийн сэжиг хүрмээр нэг зүйл нь би та бид нар цөмөөрөө шударга зүйлийг ярьж шцдарга бусыг хэрэгжүүлээд сурчихсанд их зовлон байна. Гжхдээ эх булаг нь ард иргэд огт биш шүү. Дээрээсээ хуураад луйвардаад ирсэн одоо хуурдаггүй луйварддаггүй иргэн нэгээхэн ч үгүйд гутамшиг нь байна. Эхэлцгээе дээрээсээ. Эсвэл Гантулга сэтгүүлчийн саналаар ....

    0 0 Хариу бичих
    • Эх булаг нь харин ч ёстой ард иргэд бид шүү дээ. Харж л байгаарай, дараа жилийн сонгуулиар энэ муусайн луйварчид чинь сонгогч түмэндээ ямар их үнэгүй бэлэг өгдөг билээ, авилгаддаг билээ, төмс гурил үнэгүй өгч, гадаа шороо шүүрдэн, унасан хайс янзалж, мод тарьж өгдөг билээ. Ингээд мангуу бид хэд чинь аль их бидэнд тэгж үнэгүй юм өгч, хийж өгснийг нь л сонгодог ш дээ. Ямар ард түмэн байна, тийм л удирдагч бидэнд заяана. Одоо энэ Батзандан гэдэг мудак байна. Нэг л их шударга ярьдаг, тэмцдэг хүн. Та нар сайн анзаарсан бол ард түмэнтэйгээ хамт гээд наашаа л харж ярьдаг, зөвхөн ярьдаг, дандаа ярьдаг ийм хүн. Хийдэг хүн биш юм. Ийм хүн юмыг хамгийн их хутган үймүүлдэг, хутгуур шавар байдаг юм аа. Тархи нь эргэсэн бид дахиад л энэ мудакийг сонгоно л доо гэхдээ, би мэдэж л байна.

      0 0
  10. Ene tovaarishiin baih gazar Shutter Island.

    0 0 Хариу бичих
  11. Gashuun bolovch unen l ug bn

    0 0 Хариу бичих
  12. За Баяр ч дээ!!! Одоо хүнд зөвлөгөө өгөөд байх нэр хүнд зангараг ч хайшаа ч юм бэ дээ! Хүн өөрийгөө мэддэггүй л гэдэг үнэн ч юм дөө!

    1 0 Хариу бичих
    • Яг үнэн.

      0 0