“Хүүхдийн хөгжил - Бидний ирээдүй” форум энэ сарын 20-нд болно

Хүүхдийнхээ өсөлт хөгжил, төлөвшлийг ойлгож тэднийг зөв арга барилаар хөгжүүлэхэд туслах зорилгоор эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч нарт зориулсан “Хүүхдийн хөгжил - Бидний ирээдүй” форумыг энэ сарын 20-нд Монголын хүүхдийн ордонд зохион байгуулах гэж байна. Мэргэжлийн хүмүүс бодит судалгаанд суурилсан мэдээллийг хүргэх нь энэхүү форумын онцлог юм. 

Түүнчлэн эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид рүү хандсан гадаадын болон дотоодын мэргэжилтнүүдийн хамтарсан форум гэдэг утгаараа Монголдоо анхдагч юм.  Энэхүү форумаар гол хүргэх мэдээлэл нь хүүхдийн өсөлт, хөгжил төлөвшлийг хэрхэн ойлгох вэ?, Бидэнд хүүхдийн хүмүүжил төлөвшилтэй холбоотой тулгамдаж ямар асуудлууд байна вэ?, Асуудлыг шийдвэрлэх ямар боломж, шийдэл байна вэ? гэсэн асуудлыг шийдэх гарцыг тодорхойлж эерэг хандлагатай идэвхтэй эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)