Энэ өдөр дэлхийн түүхэнд

Оны 229 дэх өдөр, шинэ он гартал 136 хоног үлдлээ.

Өнөөдөр түүхэнд

1836 – Британийн парламент төрөлт, гэрлэлт, нас баралтыг бүртгэх хууль баталжээ.

1896 - Лондон Артур Эдселлийн жолоодсон автомобиль, хоёр хүүхдийн эх 44 настай (зарим баримтаар 45 нас) Брижит Дрисколлыг дайрчээ. Тэр нь хүний үхэлд хүргэсэн дэлхийн анхны авто осол болжээ.

1896 - Шрила Прабхупадын төрсөн өдөр

1903 – Нэртэй редактор бөгөөд сонин хэвлэн нийтлэгч Жозеф Пулитцер хөрөнгөө сэтгүүлчийн сургууль байгуулах мөн уран зохиол, хөгжмийн шагнал бий болгуулахаар Колумбийн их сургуульд гэрээслэжээ. 

1922 - Нью-Йоркт  бүжгийн дэлхийн хамгийн том "Кавер Гарден" гэх танхим нээгдэв.

1943 – Москвад боксын улсын үнэмлэхүй аваргын тэмцээн явагдаж, Евгений Огуренков түүнд ялан шуугиан дэгдээж байлаа.

1948 – Дээд тэнгэрийн айлтгалыг сонссон гэдэг католикийн хандмаа 38 настай Тереза цэнхэр эмжээртэй цагаан сари өмсөөд Калькуттын ядуусийн хороололд шилжин суув.

1950 - Индонезийн тусгаар тогтнолын өдөр. Индонези 1922 оноос зүгээр нэг колони байсангүй Нидерландын нэг хэсэг байв. 

1956 – Цөмийн технологиор Москва Бээжинд туслах гэрээ байгуулагдав. 

1958 – Хятадын лидер Мао Зэдун “их үсрэлтийн”  бодлого  зарлав.
1958 – Атлантын далай дээгүүр агаарын бөмбөлөгийн анхны нислэг хийгджээ.

1962 – Берлины ханын анхны хохирогч алагдав. 

1977 – ХБНГУ-ын гүйлтийн баг одоо хэвээр байгаа дэлхийн дээд амжилтыг 4х1500 метрийн зайн буухиад  14 минут 38,8 секекунд гэсэн үзүүлэлтээр тогтоожээ.

1988 – Америкийн атлет Гарри Рейнольдс 400 метрийн зайн гүйлтэд өнөөдөр хүчин төгөлдөр байгаа 43,29 секундын дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.

2007 – Британийн нийгэм судлаачид жуулчдын дунд  санал асуулга явуулаад хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн дэлхийн гайхамшгуудын чансааг гаргажээ. Чансааны эхэнд Английн Стоунхенж ба Эйфелийн цамхаг хоёр оржээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

    0 0 Хариу бичих