Улаанбаатарт 15-17 градус дулаан байна

Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 15-17 градус дулаан байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг болон говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)