Малайзад өршөөлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна

Малайз улсын Дотоод хэргийн яам 2019 оны наймдугаар сарын 1-нээс 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд тус улсад хууль бусаар оршин суугаа, сайн дураар нутаг буцах хүсэлтэй гадаадын иргэдэд зориулан өршөөлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг өршөөлийн хөтөлбөрт визний хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй, сайн дураараа нутаг буцах хүсэлтэй Малайзын хойг /Баруун Малайз/ дахь гадаадын иргэд хамрагдах ажээ. Харин Цагаачлалын албаны хорих төвд саатуулагдаж буй гадаадын иргэдийг хамруулахгүй. 

Сайн дураар нутаг буцах хүсэлтэй иргэд хүчинтэй хугацаатай гадаад паспорт эсхүл буцах үнэмлэх, онгоцны тийз, 700 рингит (170 ам.доллар), өөрийн орны Элчин сайдын яамнаас иргэншил болон бичиг баримтын нотолсон тодорхойлолтын хамт бүрдүүлж харъяа цагаачлалын албанд очиж мэдэгдэх ажээ. 

Малайз улсыг Бангкок дахь Монгол Улсын ЭСЯ хариуцдаг юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)