Нийгмийн даатгалын сангийн орлого 253.8 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний долоон сард 1580.5 тэрбум төгрөг болжээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 253.8 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэвэрийн даатгалын сангийн орлого 203.0 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 24.9 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин Нийгмийн даатгалын сангийн зарлага энэ хугацаанд өмнөх оны мөн үеэс 269.6 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 134.3 тэрбум төгрөгөөр, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн зарлага 66.2 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Hulgaid aldah vi de

    0 0 Хариу бичих
  2. наад дээрэмчид чинь дээр нь бас тэтгэвэрийн насыг нэмэх гээд үхэлдээд байгаа шүү дээ, дэндүүдээ дэндүү , арай л дэндүү

    0 0 Хариу бичих
  3. нийгмийн даатгал нь зөв явдаг улс орны сан нь нэмэгдэх боломжуудыг бүрэн ашигладаг. Манайх хэцүүхэн байдаг юм шиг. 23-65 нас хүртлээ 42 жил НДШ төлнө. Одоогийн дундаж цалин 800-900 мянга гэхэд сард хувь хүн 80 мянга, байгууллага нь 88 мянга, жилд 2 сая төгрөг, 42 жилд гэхэд 84,7 сая ₮ өгч байна. энэ мөнгийг банкинд байршуулдаг бол хүү нь нэмэгдээд хэд болох билээ? Тэгсэн эр хүний дундаж наслалт нь 66 гэж байгаа. 800 мянга цалинтай хүн тэтгэвэрт гарвал сард 500-г авах уу? тэгвэл 84,7 сая төгрөгөөс 6 сая ₮ аваад үлдсэн 79 сая төгрөгийг хүүтэй юутай нь улсдаа хандивлаад хорвоог орхих нь байна. Энэ арай дэндүү дээрэм. Ядаж үлдсэн үр хүүхдэд нь бүтэн өгдөггүй юм гэхэд талыг нь өвлүүлдэг бол бас учиртай.

    1 0 Хариу бичих