Өсвөрийн тамирчид жүдо бөх, хөнгөн атлетикийн төрлөөр медаль хүртэв

Олон улсын хүүхдийн спортын есдүгээр  наадам ОХУ-ын Чита хотноо спортын 11 төрлөөр болж байна. Монгол Улсын баг, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны баг, ОХУ-ын Буриадын баг, Чита хотын 1-р, 2-р баг, Саха Якут, Забайкалын хязгаарын баг тамирчид оролцож байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын өсвөрийн тамирчид жүдо бөх, хөнгөн атлетикийн төрлөөр нийт 6 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртээд байна. 

Хөнгөн атлетик төрөлд М.Нандингоо 100м-хүрэл медаль, жүдо бөхийн төрөлд 

46 кг Т.Түмэнжаргал-Алт
50 кг Д.Энхбилэг-Алт
66 кг Ч.Эрдэнэтулга-Алт
73 кг А.Өсөхжаргал-Алт
44 кг А.Нямхишиг-Алт
48 кг О.Оюунгэрэл-Алт 
63 кг М.Тунгалаггартаам-Мөнгө
55 кг. Б. Баярбаясгалан-Хүрэл 
60 кг Ө.Бямбасүрэн-Хүрэл
52 кг. Б.Энхгэрэл-Хүрэл
63 кг Э.Анужин-хүрэл медаль тус тус хүртлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)