Энэ өдөр дэлхийн түүхэнд

Оны 234 дэх өдөр, шинэ он гартал 131 хоног үлдлээ.

Өнөөдөр түүхэнд

1762 - Энн Франклин гэдэг хүн Ньюпорт хотын (Род-Айленд) "Меркюри" сонины редактор болон сонин толгойлсон анхны эмэгтэй болсон байна.

1812 – Иорданы Амман хотоос 150 километрийн  зайтай газар Швейцари археологич И. Бурхардт  эртний Петро хотын балгасыг олж илрүүлжээ. Домгоор бол тэндхийн хаднаас  Моисей  ус гарган авсан гэдэг.

1849 – Австрийн  цэрэг Венецийг эзлэв. Энэ дайралтын үеэр тэд  дэлхийд анх удаагаа агаарын бөмбөрцгөөс хотыг бөмбөгджээ. 

1864 – Женевын анхны конвенци батлагдлаа.

1865 - Уильям Шепперд шингэн савангийн патент авчээ.

1904 - Дэн Сяопин төржээ. 1970-аад оны сүүлчээс 1997 оны хоёрдугаар сард таалал төгсөх хүртлээ БНХАУ-ын удирдлагад хамгийн нөлөөтэй хүн байлаа. 

1909 – Реймст дэлхийн анхны нисэхийн шоу тэр жилийн энэ өдөр эхлэн 29 хүртэл үргэлжилжээ. Түүнд  38 аэроплан оролцохоор мэдүүлсэн ч 23 нь нисэж чадсан байв.

1914 – Дайн болж байх хугацаанд Орост спиртийн ундаа зарахыг хориглосон шийдвэр гарлаа.

1922 - Австрийн Зальцбург хотноо театрын урлагийн наадам эхэлжээ. 

1932 - BBC туршилтын нэвтрүүлэг хийж эхэлжээ.

1939 – Ленинградад  спортын мастер М. Рейзены дээд амжилтын сэлэлт болжээ. Тэрээр Нева мөрний  цутгалангийн Шлиссельбургаас  Декабристуудын талбай хүртэлх 65 км-ыг  13 цаг 11 минутад  сэлэн гатлав. Усны хэм нь 17 градус байжээ.

1941 - Оросыг архинд оруулсан “Улаан армийн хангамжид архи оруулах тухай” 562 тоот  тогтоолыг Зөвлөлтийн Улсыг батлан хамгаалах хороо  гаргажээ.

1962 - "Саванна" дэлхийн анхны  атомын хөлөг онгоц Йорктаунаас Виржиниа, Саванна Жоржио  гэсэн маршрутаар анхны хөвөлтөө хийжээ.

1963 – Жозеф Уолкерийн жолоодсон пуужинт Х-15 онгоц 107 километр 960 метрийн өндөрт нисэж, дээд амжилт тогтоожээ.

1970 - Сикорскийн НН-3С  гэсэн хоёр нисдэг тэрэг Номхон далайг зогсолтгүйгээр нисэн гарчээ. Эдгээр машинууд 14484 км зайг Локхид "Геркулес" шатахуун тээгч онгоцноос агаарт цэнэглэгдэн туулжээ.

1978 – Английн "Таймс" сонин жижигхэн тэмдэглэлд 97 үг үсгийн алдаа хийсэн дээд амжилтыг тогтоожээ.

1984 – Америкийн Эвелин Ашфорд эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтэд 10.76 секунд гэсэн дээд амжилтыг үзүүлэв.

1989 – Далай ван гарагийн цагираг нээгдэв.

1990 - "Эхо Москвы" (Москвагийн цуурай) гэдэг бие даасан чөлөөт радио станц анх удаагаа эфирт  нэвтрүүлэгээ явуулж эхлүүлжээ.

1991 – Наймдугаар сарын 22-ны 17 цаг 00 минутад Мариинскийн ордон дээр Оросын гурван өнгөт  төрийн далбааг мандуулах ёслол болжээ.

1992 – Японы  Акира Мацүшима нэг дугуйтай унадаг дугуйгаар 5248 км  замыг туулан дэлхийн дээд амжилт тогтоов.

1994 - ОХУ-ын Төрийн далбааны өдөр. Зөвлөлт социалист Оросын холбоот улсын Дээд зөвлөл тусгай хуралдаанаар улаан цэнхэр, цагаан зурааснаас бүтсэн (триколор) тугийг Оросын албан ёсны бэлгэдэл болгох шийдвэрийг 1991 онд гаргасан байв.

1998 – Флорида мужийн 31 усанд шумбагчид 8,8 метрийн гүнд  хуримын хамгийн том ёслол хийж, тэр нь 6 минут 15 минутын турш үргэлжилжээ.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)