Баруун дөрвөн замын уулзвар орчимд машин шатжээ

Төв зам дээр машин шатсан осол өчигдөр орой болсон байна. ОБЕГ-ын өгсөн мэдээллээр, Нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замын уулзвар орчимд авто замын зорчих хэсэгт иргэн Б-ын “Тоёота кроун” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 21.14 цагт иржээ.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай гурван километр замыг туулан 21.18 цагт очиж, таван минутын дотор галыг унтраасан байна.  Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал, нэмэлт гэрэл хийх, ашиглалтын хугацаанаас шалтгаалж машин шатах гол нөхцөл болдог. Иймд жолооч нар хариуцлагатай байж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалган, шаардлагатай засвар үйлчилгээг хийж байхыг зөвлөлөө.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Zamiin hudulguun arai gagui boljdee

    0 0 Хариу бичих
  2. nice

    0 1 Хариу бичих
  3. хариуцлага гэж байхгүй болсон доо , Монголд

    0 0 Хариу бичих