Туул голын ус үерийн аюултай түвшинг давжээ

Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын нийт 76 тохиолдол бүртгэгдэж, 69 хүн амь насаа алдсан байна. Үүний 60 нь том хүн, 9 хүүхэд байгаа юм.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байдгийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав.  Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өчигдрийн байдлаар Үүр, Хараа, Хэрлэн , Хархираа, Хариг, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-60 см , Туул гол Лүн сум орчимд  үерийн аюултай түвшинг 40 см даван үерлэжээ. 

Тиймээс голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,

Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулав.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ЕРӨНХИЙ НИЙГМИЙН ӨДӨР, Намайг Оюун гэдэг. Би бөөрнийхөө 1 хэсгийг зарж, прадхан эмнэлэгт баяжсан тухайгаа дэлхий дахинд хуваалцахыг хүсч байна. Apradhan эрүүл бөөрний хандивлагчдыг нухацтай хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 долларын үнээр зарж борлуулах сонирхолтой байгаа хандивлагчид имэйлээр холбоо барина уу. эсвэл +91424323800802, +447031993891 руу залгаарай. эсвэл Whatsapp Үгүй: + 15733337443.

    0 0 Хариу бичих