"Монгол Улсын цацрагийн түвшин нэмэгдээгүй"

ОХУ-ын Архангельск мужийн цэргийн полигонд энэ сарын 8-нд дэлбэрэлт болж, цөмийн таван мэргэжилтэн амиа алдсан. Дэлбэрэлтийн дараа химийн бодис, цацрагийн туяа хэвийн хэмжээнд байгаа хэмээн Оросын хэвлэлүүд мэдээлж байсан бол өчигдрөөс цацрагт идэвхтэй үүл ОХУ-тай хил залгаа оршдог тул манай улсад орж ирэх магадлалтай талаар цахим ертөнцөд шуугих болсон. Энэ талаар МХЕГ-ын Цацрагийн хяналтын газраас тодруулав. Тус газраас  энэ талаар мэдээлэл өгөхдөө, "Мэргэжлийн хяналтын байгууллага нь Ус, цаг уур, орчны шинжилгээний газартай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу байгалийн цацрагийн дэвсгэр түвшний хяналтыг хэрэгжүүлдэг. Улсын хэмжээнд Улаанбаатар хот, 21 аймгийн 35 станцад гамма цацрагийн тунгийн чадлын хэмжилтийг өдөрт 2 удаагийн давтамжтайгаар хийж гүйцэтгэдэг. Ус, цаг уур, орчны шинжилгээний газар нь хамтран ажиллах гэрээний дагуу дээрх цэгүүдэд байгалийн цацрагийн дэвсгэр түвшин (0.2микроЗиверт/цаг)-ээс хэтэрсэн тохиолдол илэрмэгц хяналтын байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэг хүлээсэн байдаг. Энэ сарын 8-нд  ОХУ-ын Архангельск мужид пуужингийн хөдөлгүүрийн шингэн түлшний систем турших үед дэлбэрэлт болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Намйдугаар сарын туршид Монгол Улсын нутаг дэвсгэрт хийсэн цацрагийн тунгийн чадлын хэмжилтийн дүнгээс үзэхэд байгалийн цацрагийн дэвсгэр түвшнээс хэтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Дээрх хэмжилтийн талаарх мэдээллийг iec.mn вэбсайтын “Гадаад орчны цацрагийн түвшний мэдээллийн сан” хэсгээс авах боломжтой юм" гэлээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын цацрагийн түвшин нэмэгдээгүй гэсэн үг юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ЕРӨНХИЙ НИЙГМИЙН ӨДӨР, Намайг Оюун гэдэг. Би бөөрнийхөө 1 хэсгийг зарж, прадхан эмнэлэгт баяжсан тухайгаа дэлхий дахинд хуваалцахыг хүсч байна. Apradhan эрүүл бөөрний хандивлагчдыг нухацтай хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 долларын үнээр зарж борлуулах сонирхолтой байгаа хандивлагчид имэйлээр холбоо барина уу. эсвэл +91424323800802, +447031993891 руу залгаарай. эсвэл Whatsapp Үгүй: + 15733337443.

    0 0 Хариу бичих