Сургууль, цэцэрлэгт урьдчилсан шалгалт хийж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд мэргэжлийн боловсролын 189 сургалтын байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэлжээ.

Шалгалтаар боловсролын байгууллагуудын барилга байгууламжийн засвар үйлчилгээ, эдэлбэр газрын тохижилт, ногоон байгууламж, биеийн тамир, тоглоомын талбайг тохижуулсан байдал, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, багшийн хүрэлцээ хангамж, сургалтад хэрэглэх гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн хүрэлцээ хангамж, хамран сургах хүүхдийн тоо хамрагдалтын хувь, анги дүүргэлтийн урьдчилсан төлөв байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах нөхцөл боломж бүрдсэн эсэхэд хяналт хийх юм байна.  Мөн элсэлтийн үйл ажиллагаа, сурах бичиг, номын сан, дотуур байр, хууль бус төлбөр хураамж, үдийн цай, хоол хүнсний хангамж, нийлүүлэлт хүнсний бүтээгдэхүүн чанар, аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын тогтолцоо хэрхэн бүрдэж байгаад хяналт тавьж ажиллах гэнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ЕРӨНХИЙ НИЙГМИЙН ӨДӨР, Намайг Оюун гэдэг. Би бөөрнийхөө 1 хэсгийг зарж, прадхан эмнэлэгт баяжсан тухайгаа дэлхий дахинд хуваалцахыг хүсч байна. Apradhan эрүүл бөөрний хандивлагчдыг нухацтай хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 долларын үнээр зарж борлуулах сонирхолтой байгаа хандивлагчид имэйлээр холбоо барина уу. эсвэл +91424323800802, +447031993891 руу залгаарай. эсвэл Whatsapp Үгүй: + 15733337443.

    0 0 Хариу бичих