Ажлын хэсэг, байнгын хороо хуралдана

Өнөөдөр Үндсэн хуулийн ажлын хэсэг 10.00 цагт хуралдах бол Төрийн байгуулалтын байнгын хороо 14.00 цагт хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ.

Өчигдөр МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчөөс ирүүлсэн УИХ гишүүдийн тоог 108 болгох саналыг хүлээж авахдаа гишүүдийн тоог 99 байхаар тогтож, бүрэн эрхийн хугацааг таван жил байх саналыг хүлээн авсан. Тиймээс ажлын хэсэг эдгээр саналуудыг төсөлд тусгаж, боловсруулсны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, ирэх долоо хоногоос чуулганы хуралдааныг хуралдуулахаар зөвшилцсөн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)