Сайдын тайлбар

“Эрдэнэс Тавантолгой”-г олон улсын зах зээлд гаргах тухай асуудал эрчимтэй яригдаад, намжсан ч эргээд олны анхаарлын төвд орж ирлээ. Гэхдээ “Олон улсын зах зээл дээр гарах нэрийдлээр Тавантолгойн ордын зүүн Цанхийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар зарлаа” гэсэн утгатайгаар ярианы сэдэв болоод буй.

Засгийн газрын өнгөрсөн сарын 9-ний хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 296 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлах ажлыг зохион байгуулж, хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн бүртгэлийг 2019 оны арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт багтаан дуусгаж, үр дүнг танилцуулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааг гадаад улсын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, арилжаалах бэлтгэл ажлыг хангуулахыг даалгасан юм. Түүнчлэн олон улсын хөрөнгийн зах зээлээс боломжит богино хугацаанд, хамгийн бага зардлаар хөрөнгө босгох зорилгоор холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компаниудыг байгуулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдээс эхний ээлжинд MY-011943 дугаар бүхий Цанхийн зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компанид эзэмшүүлэх болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн охин компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад улсын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгох, 70 буюу түүнээс доошгүй хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК эзэмшиж байхаар зохион байгуулахыг даалгасан. Мөн гадаад улсын хөрөнгийн биржээр хувьцаа арилжаалах үйл ажиллагааг богино хугацаанд зохион байгуулах, түүнтэй холбогдсон татвар зардлын хэмжээг хамгийн бага байлгах чиглэлээр зохих арга хэмжээ авч ажиллахыг даалгажээ. Товчхондоо, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тодорхой хэсгийг олон улсын зах зээлд гаргахын тулд зүүн Цанхийн нэг хэсгийг тусад нь гаргасан гэж тайлбарлаж болох юм.

Гэвч өмнө дурдсанчлан “Тавантолгойн ордыг зарсан” гэх ойлголт олон нийтийн дунд байгаа. Өчигдөр “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ мэдээлэл хийж, мөн энэ тухай дурдсан. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой”-н IPO болон, охин компани байгуулж, зүүн Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэх тухай асуудлаар УУХҮ-ийн сайд ямар тайлбар өгснийг хүргэе.

Тэрбээр, охин компани байгуулах шаардлагын талаар “Одоо байгаа компаниараа хөрөнгийн бирж дээр гарна гэхээр зургаан орд дээр найман тусгай зөвшөөрөл байгаа. Түүний хоёр тусгай зөвшөөрөлтэй орд буюу баруун, зүүн Цанхид үйлдвэрлэлийн нөөцүүдээ тооцоолоод ТЭЗҮ-ээ үндэслэн олборлолт хийж байна. Бусад ордууд хайгуул дахин хийх, нөөцийг дахин баталгаажуулах шаардлагатай. Тэгэхгүйгээр бөөнөөр нь хөрөнгийн бирж дээр гаргах нь эрсдэлтэй. Тийм учраас баруун, зүүн Цанхийн аль нэг нь охин компани хэлбэрт орж байж хөрөнгийн биржид гаргах нь зүйтэй хэмээн салбарын сайдын хувьд үзэж байгаа. Нэг дор бөөнөөр нь гаргах уу эсвэл нөөцөө өсгөөд хөрөнгийн үнэлгээгээ үе шаттай хийгээд явах уу гэдэг дээр зөвлөлдсөн. Нийт найман тусгай зөвшөөрлийнхөө биш зөвхөн зүүн Цанхийн 30 хувийг хөрөнгийн бирж дээр гаргах байр сууриа Засгийн газарт танилцуулсан. Энэ асуудлыг дахин хэлэлцэж шийдэхээр болсон. Охин компани байгуулах асуудлыг 2018 оны ЭТТ компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулаад зөвшөөрлөө авчихсан. Одоо Засгийн газрын шийдвэр гаргуулахаар ажиллаж байна” гэсэн байдаг.

Тэгвэл охин компани байгуулах явцын талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Охин компани байгуулах тухай асуудал Засгийн газрын хэмжээнд шийдэгдэж байна. “Тавантолгой Майнинг”  компани байгуулаад олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж дэлхийн зах зээлд өөрсдийн гэсэн байр суурьтай болох юм. Ойрын хугацаанд олон улсын хөрөнгө оруулалтын томоохон банкуудтай хэлэлцээ хийнэ. Мөн иргэн бүрт олгосон 1,072 ширхэг хувьцааг хэрхэн үр өгөөжтэй болгох  тухай асуудлыг судалж байна. Ирэх арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт багтаж, энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Нэгдүгээрт засаглалын хувьд олон улсын стандартад нийцсэн, нээлттэй ил тод, шилэн болно гэсэн үг. Түүнчлэн хөрөнгө босгох, үнэ цэнээ өсгөх давуу талтай.  Өмнө нь бид зээл хэлбэрээр гаднаас санхүүжилт авч үзсэн. Бонд босгож байна. Эдгээрийн хүү, төлбөрийн асуудалд орж, улсаараа л өртэй явж байна. Олон улсын хөрөнгийн бирж дээр өөрсдөө хувьцаа гаргаад компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэх нь бидний хувьд давуу талтай. Нүүрс баяжуулах үйлдвэр, төмөр зам, автозам барих, кокосын үйлдвэр, эрчим  хүчний станцтай болох, мөн усны асуудал гээд  бүх асуудлыг шийдэх үндэс суурь нь энэ компани болох юм. Энэхүү охин компани  нь чөлөөт хэлбэрээр үйл ажиллагаа явуулна.  Бид удирдлагаар нь  “Эрдэнэт” үйлдвэрийн дарга, УИХ-ын гишүүн асан  Х.Наранхүүг танилцуулсан. Салбартаа туршлагатай хүн учраас сайн ажиллана  гэж бодож байна.  Энэ компани манай уул уурхай салбарт олон шинэ хаалгыг нээж өгнө. Түүнээс биш энэ компанийг хуваасан асуудал огт биш гэдгийг ойлгох хэрэгтэй” гэсэн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Энэ төр ямар ч бодлого төлөвлөлт байхгүй. Мөнгө л яриад байна. Дараа нь энэ мөнгийг яах уу? гэдэг асуудлаа ярьдаг. Хоорондоо ямар ч хамааралгүй, уялдаагүй, үр дүнгийн тооцоололгүй газар бүтээн байгуулалт хийж эхэлдэг. Тэгээд дахин өр нь зузаарч эхэлдэг. Нөгөө босгоод гайхуулаад байсан мөнгө хаачив гэхээр энэ байна гээд Шаал өөр юм үзүүлж тайлбарладаг. Тэгээд буцаад үнээ төлж чадахгүй болохоор оронд нь түүхий эдээ төлбөр болгож баялгаа алдаж эхэлдэг. Үүнийг бүүр санаатай хийж өөрийн болгодог мэргэжлийн хулгайч нарын сэдэл юм. Өнөөдөр эрх мэдэлтэй хүн бүр эх орноо бузарлан худалдаж байна.

    0 0 Хариу бичих
  2. Ногоо хуралдаа суудаггvй, ажлаа хийдэггvй Наранхvv юу ?!

    0 0 Хариу бичих
  3. Zeeliin sanhuujilteer yaj dampuurdag jishee ot bhad ene nuhduud yah geed bna ve. Ajliig ni zugeer hiilgel dee. S.ERDENE gej hun budaach budaach geheer sahalaa budav bolov doo.

    0 0 Хариу бичих
  4. ингэхэд манай гомо мөнхөө ах хаагуур яваад байнаа ойрд бүр сураггүй боллоо шүү

    0 0 Хариу бичих
  5. 5 толгойн бүлэг орд дээр IPO.р мөнгө босгох хэрэггүй шүү!! Сайн нөхцөлтэй зээлийн санхүүжилтээр энэ уурхайг үр ашигтай ажиллуулж болно.

    0 0 Хариу бичих