"Кимбаб чонгүг" рестораны үйл ажиллагааг зогсоожээ

Чингэлтэй дүүрэгт байрлах Кимбаб чонгүг солонгос хоолны газрын үйл ажиллагаа, ашиглалтыг прокурорын тогтоолоор бүхэлд нь түр зогсоожээ. Тус дүүргийн 37 дугаар байрны оршин суугчдаас 24 цагийн турш тасралтгүй ажилладаг энэ ресторан хиншүү хярвас их гаргадаг, хурц хоолны үнэрт амьдрахад хүндрэлтэй байгаа тул үйл ажиллагааг нь зогсоож өгөхийг хүссэн удаа дараагийн өргөдөл болон энэ сарын 5-нд  "Чунчонхынгүг" ХХК-ийн “Кимбаб чонгуг” ресторанаар үйлчлүүлж байсан иргэний хоолноос хар хорхой гарлаа гэсэн гомдлыг ирүүлсэний дагуу тус газар мэргэжлийн хяналтын газраас хшалгалт хийсэн байна.

Шалгалтаар бэлтгэсэн хоол хүнснээс дээж авдаггүй, дээжийн бүртгэл тогтмол хөтлөөгүй, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэж байгаа ундны усыг шинжилгээнд хамруулаагүй, их цэвэрлэгээ, байнгын болоод урсгал цэвэрлэгээг тогтмол хийдэггүй зэрэг зөрчил илэрсэн байна. Мөн орон сууцны барилгыг хоолны газар болгон өөрчлөхдөө эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төсөлгүй, хүнсний бараа бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй, үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаж, эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллаагүй байна. Мөн өгсөн үүрэг даалгавар, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ аваагүй нь үйлчлүүлэгчдэд хоолны хордлого үүсэх эрсдэлийг үүсгэжээ. 

Тус хэрэгт нийслэлийн прокурорын тогтоолоор зөрчлийн хэрэг нээж 57 хоногийн хугацаатай үйл ажиллагааг нь зогсоож лацадсан боловч эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг эсэргүүцэж, лац ломбыг зөвшөөрөлгүй авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн тул Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоолын дагуу цагдаагийн хэлтэстэй хамтарч, үйл ажиллагааг албадан зогсоожээ.  Мөн тус рестораны өргөтгөлийг нийтийн эзэмшлийн зам талбайд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьсан, цахилгааны утсыг ил хийсэн газраас дусаал гоожсон, гал гарах, тогонд цохиулах эрсдэл бүхий орчинд үйл ажиллагаа явуулж байгаа зөрчилтэй байгаа аж. Дашрамд дурдахад,  НМХГ-аас нэгдүгээр сард тус хоолны газрын  үйл ажиллагааг бүхэлд түр зогсоож, торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авсан юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Хэ хэ, УБ хотын бүх хоолны газарт ийм шалгалт хийвэл энэ илэрсэн гэх зөрчил бүгдэд нь гарна.

    1 0 Хариу бичих
  2. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

    0 0 Хариу бичих
  3. Yamar davartsan gazar ve?

    1 0 Хариу бичих