Архангай аймагт дахин нэг уурхайг хаажээ

Архангай аймагт дахин нэг уурхайг хаажээ. Тодруулбал, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байгаа юм. Энэ үеэр улсын байцаагчийн үйлдсэн актын дагуу Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байсан “Сэншивэе Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа. Тодруулбал, тус компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн энэ сарын 23-наас буюу өнөөдрөөс эхлэн үйл ажиллагааг нь бүрэн зогсоожээ. 

Дашрамд дурдахад, өнгөрсөн лхагва гарагт тус аймагт 13 уурхайн лицензийг тусалсан талаар БОАЖ-ын сайд танилцуулсан байдаг. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. үхсэн баасных нь нөхөн сэргээлт хаагдсан уурхайруу нинжаа нар дайраад орчихсан бужигнуулж байна тэднийг харин яаж ч чадахгүй байхаа

    0 1 Хариу бичих
  2. Баярлалаа. Нөхөн сэргээлтийг нь хийлгэмээр байна. Ялангуяа "Монгол газар" Мянганбаяраар

    1 0 Хариу бичих