4000 хүнд ипотекийн зээл олгожээ

Энэ оны эхний найман сарын байдлаар гурван эх үүсвэрээс 283 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Нийт 4000 зээлдэгч хамрагдсан байна.

Тодруулбал, Монголбанк сар бүр 16 тэрбум төгрөг, Засгийн газраас улсын төсөвт суулгасан эх үүсвэрээс сар бүр 10 тэрбум төгрөг, харин банкууд өөрийн эх үүсвэрээс сар бүр 10 тэрбум төгрөгөөс багагүй хэмжээгээр зээл олгож байгаа аж. Нийтдээ гурван төрлийн эх үүсвэрээс сар бүр 36 тэрбум төгрөгийг тогтмол ипотекийн зээлд зориулан олгож байгаа юм.

Ингэхээр энэ онд нийт 430 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгох төлөвлөгөөтэй байгаа.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. худлаа мэдээлэл байна. Ипотекийн зээл хүссэн хүнд олдохгүй авилга болсон байна.

    0 0 Хариу бичих