Жерар Депардье ЗХУ-ын удирдагч Леонид Брежневийн дүрд тоглоно

Жүжигчин Жерар Депардье хорват найруулагч Лордан Зафрановичийн шинэ кинонд Зөвлөлтийн удирдагч Леонид Брежневийн дүрд тоглох гэрээ байгуулахаар зэхэж байна.

Түүний төлөөлөгч Арно Фриелийн мэдэгдсэнээр "Прагийн хавар" кино төсөл франц жүжигчний сонирхолыг ихээр татсан бөгөөд Депардье зохиолыг уншиж танилцаж, үйл явдлын эх түүхийг судалж байгаа гэнэ.

Словакийн Leca Production продакшний " Прагийн хавар" кино 10 сая еврогийн төсвөөр бүтэж, 2022 онд дэлгэцнээ гарна хэмээн тооцоолж буй.

1968 оны наймдугаар сарын 21-нд тухайн цагийн ЗХУ, Зүүн Герман, Польш, Унгар, Болгар зэрэг Варшавын гэрээний орнууд Чехословак улсад цэрэг оруулж, түрэмгийлэл үйлдэж байв. Үүний шалтгаан нь "Прагийн хавар" гэж нэрлэдэг Коммунист Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Александр Дубчекийн Зөвлөлтийн эсрэг шинэчлэл байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. очиж очиж үеээ өнгөрөөсөн явдаг жорлон, бүдүүлэг шаар Жэрар Дэпагдё Брээжнэв дээр тоглоод байхда яахавдээ, хүн мундсан биш.

    0 0 Хариу бичих
    • Жигаа Дэпагдё оросын иргэн болж тэнэгтэж билээ.

      0 0