Монгол Улсын өр 171 сая ам.доллароор нэмэгджээ

Монгол Улсын нийт өр 171 сая ам.доллароор нэмэгдэж, 29.7 тэрбум ам.долларт хүрчээ.  Үүнд компани хоорондын гадаад зээллэг нөлөөлсөн талаар Төв банкны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Энэ талаар Монгол банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “2020 оноос бид гадаад өрөө төлж эхэлнэ. Хувийн болон улсын өрүүд бий. Гадаад орчинд тодорхой бус байдал бий ч манай экспортын бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна. Алт, төмрийн хүдрийн үнэ өсөж, зэсийнх 6000-аас 5600 ам.доллар болж буурсан. Нүүрсний үнэ тогтвортой байна. Энэ мэтээр эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлыг харвал харьцангуй сайн байна. Энэ нь гадаад өрийг дахин санхүүжүүлэхэд сайнаар нөлөөлнө. АНУ-ын бондууд, Холбооны нөөцийн банкны бодлогын хүү өрийг дахин санхүүжүүлэхэд эергээр нөлөөлнө. Бид эртнээс гадаад өр төлөх хугацаа дөхсөн тул бэлтгэлтэй байхыг анхааруулсаар ирсэн. Валютын нөөцөө өсгөхөд анхаарч байгаа ч ам.долларын ханш чангарч, дарамт болж байна” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ter ih 29 terbum dollar haashaa hen n hulgailsin bol?

    0 0 Хариу бичих