Манзушир хийдийг Зайсантай агаарын замаар холбох төсөлд БНХАУ-аас хөрөнгө оруулалт татна

УИХ-ын гишүүн М.Энхболдын санаачилдгаар Манзушир хийдийг түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын төв болгох ажлын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулжээ. Одоо дараачийн шатны ажлуудыг нь эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Төслийн гүйцэтгэгчээр “Арчер” ХХК ажиллаж байгаа бөгөөд хийдийн хуучин туурийг шашин соёл, түүхийн төв Манзушир бурхны орон болгон сэргээн засварлахаар болжээ.

Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Манзуширын хийд-Богд уулын оргил Цэцээ гүн-Баруун ширээт-Зайсан толгой хүртэл нийт 16.6 км үргэлжлэх Cable car байгуулахаас гадна явган аяллын амралтын цэгүүдийг байгуулах юм байна. Энэхүү бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг БНХАУ-аас татахаар яриа хэлэлцээ хийжээ. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 21-24-нд БНХАУ-ын Жилинь мужид болсон Хятад-Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалтын үеэр Төв аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, Зуунмод сумын ИТХ-ын төлөөлөгч Х.Цэрэнбат, Н.Дэлгэржаргал дээрх төслөө танилцуулж, хөрөнгө оруулалт татах зэрэг асуудлыг хөндсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Төв аймгийн малнуудаа наад Энхболдын чинь эс үйлдлээр Улаанбаатарын цэвэрлэх байгууламж ажиллахгүй ТУУЛ ГОЛЫГ чинь бузарласаар байгаа. Ойлго.

    0 0 Хариу бичих
  2. чойжамц гэдэг эргүү ухана аа манзуширийн хийдийг зүгээр байгалаар нь орхиж үз .хүмүүс манзуширийн хийд богд уулаар алхаад очиж байх нь юугаар ч орлуулшгүй амин дэм болно. манзуширийн хийд богд уулын бэлд боловсон жорлонтой хог хаяхгүй цэвэр байлгах тухай л бодож ажила .дахин хэлчихий манзуширийн хийдийг зүгээр л орхи байдагаараа байж байг .

    0 0 Хариу бичих
  3. tiim l mundag agaariin zam tavih geed bgaa yum bol zaisangaas talbai hurtel agaariin zam tavichih mashinii tugjrel chin bagasna

    0 3 Хариу бичих
  4. Зээл тэнэгдэж барихгүй шүү, бизнесс зарчмаараа бариаарай,Миеэ д энэ ийг барьчих мөнгө байгаа даа

    1 0 Хариу бичих
  5. Amjilt

    1 0 Хариу бичих