Орхон аймагт Монгол ёс заншлын цогцолбор нээлтээ хийжээ

Түүх соёл, зан заншлаа өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Орхон аймгийн төв буюу Баян-Өндөр сумын удирдлагууд санаачилга гарган Монгол ёс заншлын цогцолбор байгуулжээ. Энэхүү бүтээн байгуулалт өчигдөр нээлтээ хийсэн байна.

Монгол ёс заншлын цогцолбор нь үндэсний хэв шинжийг агуулсан 380 метр квадрат талбайтай бүхий өргөө, 10 гэрээс бүрджээ. Цогцолборт цагаан идээ, арьс шир боловсруулалт, мод, модон эдлэл, мах махан бүтээгдэхүүн, монгол тоглоом наадгай, гар урлал, гүүний айраг, арвайн гурил, малын дайвар бүтээгдэхүүн зэргийг хэрхэн боловсруулж хэрэглэдгийг олон нийтэд танилцуулах юм байна.

Нийтдээ 10 га талбайг эзэлж буй тус цогцолборт одоогийн байдлаар явган болон дугуйн зам тавьснаас гадна нарс, улиас, монос, шинэс зэрэг 2000 гаруй модыг иргэдийн оролцоотойгоор тарьжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Delhiig bishruulj bnaa

    0 0 Хариу бичих