Pink Floyd хамтлаг Жуллиан Ассанжийг суллахыг шаардав

"Pink Floyd" хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг Рожер Уотерс даваа гарагт WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг дэмжиж байгаагаа илэрхийлж гудамжны концерт зохион байгууллаа.

Уотерс Их Британийн Дотоод хэргийн яамны эсрэг талын гудамжинд олныг цуглуулан "Wish You Were Here" хэмээх алдарт дуугаа дуулжээ. Түүнтэй нэгдэгсэд "Жулиан Ассанж, бид чамтай хамт байна! Жулиан Ассанжид эрх чөлөө!" гэсэн уриа лоозон барьж байжээ.

Ассанж 2006 онд WikiLeaks сайтыг үүсгэн байгуулсан бөгөөд АНУ зэрэг орнуудын үйл ажиллагааны талаарх нууц мэдээллийг цахим хуудсаараа ил болгосон юм. Бэлгийн дарамт, хүчирхийллийн хэрэгт буруутгагдсан Ассанж долоон жилийн турш Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд толгой хоргодож байв. Дөрөвдүгээр сард Эквадор улс түүнд дахин орогнол өгөхөөс татгалзсаны дараа Лондонгийн шүүх батлан ​​даалтын нөхцөлийг зөрчсөн хэргээр 50 долоо хоногийн хорих ял оноожээ. Түүнчлэн АНУ-д шилжүүлэн өгөх хүсэлтийг хэлэлцэж байгаа юм. Жулиан Ассанжийг Америкт шилжүүлсэн тохиолдолд WikiLeaks цахим хуудсаар дамжуулан нууц задруулсан хэргээр 175 жилийн хорих ял хүлээж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)