Монголбанк он гарснаас хойш 9.6 тонн алт худалдан авчээ

Монголбанк 2019 оны эхний найман сард 9.6 тоннн үнэт металл алт худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үед 12.2 тонн алт худалдан авснаас 2.5 тонноор бага буюу 21 хувиар буурсан үзүүлэлттэй юм.

Монголбанк 2019 оны наймдугаар сард 2.1 тонн алт худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 181.3 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 53.7 кг алт худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.8 тонн үнэт металл худалдан авч байснаас 745.7 кг-аар буурсан үзүүлэлттэй байна. 2019 оны наймдугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128,129.80 төгрөг байлаа.

2013 оноос хойш Монголбанканд тушаах алтны хэмжээ эрс өссөн бөгөөд 2018 онд 22 тонн алт тушааж байсан юм. Энэ нь алтны салбар дахь хууль эрх зүйн зохицуулалттай холбоотой бөгөөд алтны татварын хөнгөлөлт энэ оноос эхлэн хүчингүй болсон билээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)