Хөлбөмбөгчин Роналду дуртай киногоо нэрлэв

Италийн  «Ювентус» клуб ба  Португалийн шигшээгийн довтлогч  Криштиану Роналду дуртай кинонуудынхаа талаар ярьжээ. “Би кинонд дуртай. Гэхдээ баримтат кино илүү сонирхдог. “Хурга майлахаа болино” кинлг үзэх дуртай ” гэж хэлснийг нь Soccer.com эш татсан байв. Мөн 34 настай  хөлбөмбөгчин хэрэв  тамирчин болоогүй бол  жүжигчин эсвэл загвар өмсөгч болох байсан гэжээ.

Шилдэг довтлогч өмнө нь боксын ринг дээр Неймартай халз тулж буй сурталчилгаанд тоглосон байв.

Португали хөлбөмбөгчин саяхан Лиссабонд очих үеэрээ хуульчтайгаа уулзан гэрээслэлээ бичсэн байна.Тамирчны хөрөнгө одоогоор 300 сая доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд нас барсан тохиолдолд нь  бүх хөрөнгө нь эхнэр Жоржина Родригест өвлөгдөнө гэж тэр шийджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Угаасаа ямар ч боловсролгүй, сонингийн тал нүүр мэдээг дунд нь амралгүй уншчихаж барахгүй ийм нөхөр хэрвээ хөлбөмбөгчин биш байсан бол жүжигчин эсвэл загвар өмсөгч байх байсан гэх нь аргагүй. Манай тамирчид ч бас тэгж хэлдэг, хэрвээ бөх эсвэл боксчин байгаагүй бол цагдаа байх байсан ч гэх шиг. За юу ч болох нь яахав, мэргэжил бүхэн сайхан, гол нь татвараа л сайх төлдөг байх хэрэгтэй. Эднийг ямар физикч, инженер, хуульч бол гэлтэй биш.

    0 0 Хариу бичих