85 настай тамирчин Ц.Раднаа 5 төрөлд дээд амжилт шинэчлэн тогтоолоо

Австрали улсын Маккэй хотод зохиогдож байгаа далайн орнуудын мастеруудын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын тамирчин Ц.Раднаа оролцож хөнгөн атлетикийн таван  төрөлд дээд амжилт шинэчлэн тогтоожээ. Тэрээр

1. М85- Гурвын харайлт.
2. М85- 60 метрийн гүйлт.
3. М85- 80 метрийн саадтай гүйлт /саадны өндөр 68 см/
4. М85- 200 метрийн гүйлт.
5. М85- 400 метрийн гүйлт гэсэн таван төрөлд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцжээ. Үүнээс,

1. Гуравын харайлтанд 6.40 метр харайж тухайн тэмцээний түүхэн дэх дээд амжилт.
2. 60 метрт 10.33 секунд гүйж тухайн тэмцээний түүхэнд дээд амжилт.
3. Саадтай 80 метрт 20.18 секунд гүйж тухайн тэмцээний түүхэнд дээд амжилт.
4. 200 метрт 33.79  секунд гүйж тухайн тэмцээний түүхэнд дээд амжилт.
5. 400 метрт 79.19 секунд гүйж тухайн тэмцээний түүхэнд дээд амжилтыг тус тус үзүүлжээ.

Гурвын харайлтанд 2018 онд Шинэ Зеландын тамирчин Ron Johnson 5.34 метр, 60 метрт 2012 онд Автсралийн тамирчин Maurice Dauphined 11.12 секунд, саадтай 80 метрт 2004 онд Австралийн тамирчин Max McKay 24.00 секунд, 200 метрт 2012 онд Австралийн тамирчин Jim Sinclair 39.08 секунд, 400 метрт 2006 онд Шинэ Зеландын тамирчин Erica de Lautour 89.82 секунд тус тус гүйж тухайн тэмцээний рекорд амжилтыг эзэмшиж байжээ. Эдүгээ 85 настай тамирчин Ц.Раднаа дээрх таван төрөлд оролцож таван рекорд эвдэсэний зэрэгцээ дэлхийн аваргад 400 метрт үзүүлсэн өөрийн амжилтаа 1 секунд 46 долиор дахин ахиулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. evii2 hund uram ogn gdg iim l gaihaltai shdee.deer n bs ih hodolmor shui.amjilt husy

    0 0 Хариу бичих
  2. Tanid ulam ikh amjilt.dain saikhnig khuseye...

    0 0 Хариу бичих
  3. Уг нь ийм л хүн баатар байх ёстой.Тэрнээс С.Зоригийн хэрэгээс мулталчихаад( өөрөө үйлдлийг нь хаасны төлбөр төлснийг) баатар өгдөг ийм төлбөрийг мэдэхгүй.Энэ бол цэвэр төлөөс..Мөн биз дээ найзуудаа?

    0 0 Хариу бичих
  4. За боль доо, нодлин л 85 настай Рагчаа гуай гээд л байсан. Одоо 86 хүрээ байлгүй дээ, айн? Манайхан бас сүртэй шүү, Баатар цол өгье байхдаа яахав дээ. Харин ирэхэд нь Төр засгаас урамшуулаад овоо хэдэн сая төгрөг өгчих хэрэгтэй байх. Даан ч 4 үндсэн төрөл гээд, жүдо, чөлөөт, бокс нэг нь юу билээ, ийм 4-өөр дэлхийн аварга, олимпоос медаль авчирвал мөнгө өгнө гэсэн байдаг л даа. Рагчаа гуай бол ард түмний тархинд маш их санаа, сэдэл, урам өгсөн яах аргагүй гавьяатай үйл бүтээж байна. Манайхан 30 гараад л бөөн гүзээ унжуулсан явдаг жорлон царайлцгааж яваад 40 хүрвүү үгүй юу өвчин хууч ярьцгаан, зарим нь харваад харваад яваад өгдөг. Одоо өөрөөр, идэвхитэй, хөдөлгөөнтэй амьдарч байх хэрэгтэй юм.

    1 0 Хариу бичих
  5. 0 0 Хариу бичих
  6. Нас бол тоо гэдгийг харуулж чадлаа Монгол улсын баатар цол өгөхөд буруудахгүй шүүдээ рекламанд тоглосон улсууд гавьяат аваад байхад өгөх ёстой.

    0 0 Хариу бичих
  7. Төр засаг минь урамшуулмаар юм даа гавъяат байтугай баатар

    0 0 Хариу бичих
  8. Агуу юм аа монгол хүн өөрийгөө хөгширлөө гэж 50 гараад л эрт сэтгэлийн тэтгэвэрт орж болохгүй юм бн ш дээ

    0 0 Хариу бичих