МАН-ын бүлэг ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжжээ

УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байгаа. Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдааны дундуур УИХ дахь АН-ын бүлэг Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс завсарлага авсан юм. АН-ынхан энэ үйлдлээрээ ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэдэг байр сууриа дахин нотолж байна хэмээн тус намын УИХ дахь зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдсэн. Тиймээс УИХ дахь олонхи болох МАН-ын бүлэг өчигдөр орой хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эцсийн шийдийг ард түмнээсээ асуух нь зүйтэй гэдэг олонхи нь санал нэгджээ. АН-аас тавьсан энэ саналыг МАН-ын бүлэг дэмжсэнээр ард нийтийн санал асуулга явуулах нь тодорхой боллоо. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ард нийтийн санал асуулга явуулах талаар цөөнхийн тавьсан шаардлагын хариуд ИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга С.Бямбацогт “Ард нийтийн санал асуулга явуулахтай холбоотой асуудлыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу хоёр дахь хэлэлцүүлгийн дараа УИХ-аар шийднэ” хэмээн өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгдэж байсан юм. 2010 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа ард түмний санал асуулга явуулах эсэхийг УИХ шийдэх юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Sanal asuulga yabuulsan zuitei bn

    0 0 Хариу бичих