Кавай Леонардын эгч хүн амины хэрэг үйлджээ

Хойд Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн холбооны од тоглогч Кавай Леонардын эгч дээрэм, хүн амины хэрэгт холбогджээ. “The Los Angeles Times” энэ талаар мэдээлсэн байна.

38 настай Кимеша Уильямс нь өнгөрсөн сарын 31-ний өдөр нэг найзынхаа хамт 84 настай эмэгтэйг зодож, дээрэмджээ. Хэрэг Калифорнийн нэгэн казинод болсон байна. Тэд хохирогч руу ариун цэврийн өрөөнд байхад нь дайрч, толгой руу нь цохин гэмтэл учруулаад цүнхийг нь авч зугтсан аж. Хохирогч эмэгтэй тэр үед авсан гэмтлээсээ болж энэ сарын 4-ний өдөр нас барснаар дээрмийн хэрэг хүн амины хэрэг болж хүндэрчээ.

Цагдаа нар Кимеша Уильямсыг батлан даалтанд гарах эрхгүйгээр баривчилж, Индио хотын шоронд хорьж байгаа юм байна.  

Кимеша Уильямс нь Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргын төлөөх цувралын шилдэг тоглогч Кавай Леонардын эгч ажээ.    

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)