М.Пүрэвтунгалаг, Э.Сумьяа хоёрыг халз барилдуулах гарцыг хайя, чөлөөтийнхөөн

Энэ жил чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний 53 кг-ын жинд түрүүлсэн залуу бөх М.Пүрэвтунгалаг эцэг, эхийн хамт өнөөдөр хэвлэлд хандаж, МЧБХ, шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Б.Баттулга нар өөрийг нь ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээс шударга бусаар хасаж эрхийг нь хохироож байгаа талаар мэдээлсэн билээ.

Энэ хэвлэлийн хурлын үеэр М.Пүрэвтунгалагийн аав “Хэрвээ охиныг минь ДАШТ-д оролцуулахгүй бол би амиа хорлоно” хэмээн хурц мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татаад байна. Энэ нь эцэг хүний охиноо гэсэн халуун сэтгэлээс гарсан бодлогогүй, зөнгөөрөө хэлсэн үг болов уу.

ДАШТ тулчихсан энэ үед М.Пүрэвтунгалагийн шаардлагыг шууд биелүүлэх мэдээж хэцүү. Учир нь дэлхийн бөхийн нэгдсэн холбоо ДАШТ-д оролцох улсуудын мэдүүлгийг авч дууссан гэдгээ тав хоногийн өмнө зарласан. Монголын багийн мэдүүлэгт 53 кг-ын жинд МУГТ Э.Сумьяагийн нэр байгаа. Үүнийг энэ холбоосоор орж харах боломжтой. Тиймээс М.Пүрэвтунгалагийн шаардлага биелэх магадлал бага. М.Пүрэвтунгалаг оройтжээ.

Гэхдээ түүний гомдлыг хэрэгсэхгүй өнгөрч боломгүй. МЧБХ-той холбоотой шүүмжлэхээр байдал харагдаж байна. Нэгд, УАШТ-д түрүүлсэн тамирчдад ДАШТ-д оролцох эрх өгөх нь учир дутагдалтай. Чөлөөт бөх өндөр хөгжсөн улс болгон тэмцээнээс хэдхэн хоногийн өмнө сонгон шалгаруулалт явуулж, хэн хамгийн сайн байгаад нь эрх олгодог. Гэтэл оны эхээр болдог УАШТ-ээр эрх өгөх нь эрх авсан тамирчин бэлтгэлээ назгайрах зэрэг сөрөг үр дагавар авчирдаг. Хоёрдугаарт, М.Пүрэвтунгалаг улсын аварга болсон нь үнэн ч гол өрсөлдөгч Э.Сумьяа жингээр хасагдсан.  Тиймээс баг тамирчид Нурсултаныг зорихоос өмнө маргаантай байгаа жингийнхээ асуудлыг цэгцэлнэ гэдгээ МЧБХ урьдчилан тооцоолох ёстой байсан.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд ирүүлсэн улсуудын мэдүүлгээс харахад нэг жинд хоёр тамирчны нэр байх тохиолдол нэг бус байна. Энэ бол асуудал шийдэгдээгүй жингүүд гэдэг нь тодорхой бөгөөд гэсэн ч хэн нэгийг нь барилдуулна хэмээн хоёулангийнх нь нэрийг мэдүүлэгт өгсөн гэсэн үг юм. Гэтэл манайх маргаантай жин байсаар атал нэг хүний буюу ганцхан Э.Сумьяагийн нэрийг өгсөн нь шүүмжлэлтэй явдал болсон байна. Хэрвээ багийн мэдүүлгийг солих боломжгүй болсон бол энэ хоёрын хооронд халз барилдаан хийлгэх боломж хаагдаж, Э.Сумьяа явдгаараа явна гэсэн үг. Нэг залуу тамирчин сэтгэлдээ сэвтэй үлдэнэ гэсэн үг юм.

Харин МЧБХ-ноос ДБНХ-нд хүсэлт гаргаад, мэдүүлгээ өөрчлөх боломжтой бол, хоёр тамирчны хооронд нэн даруй харлз барилдаан хийлгэх нь зүйтэй. Э.Сумьяа 53 кг-ын жингийн шилдэг бөх, М.Пүрэвтунгалаг УАШТ-д түрүүлсэн. Тиймээс аль ч талаа бодсон ийм хувилбараар асуудлыг шийдэх нь зөв болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (21)

  1. Юмны учрыг сайн мэдэж байж бусдын хэрэгт хошуу дүрж байл даа. Жудогийн Сумъяа маань бишээ. Чөлөөтийн өөр Сумъяаг яриад байна гэм дээ.

    0 1 Хариу бичих
  2. Аав нь илт сэтгэцийн өвчтэй хүн байна. Монголчууд сүүлийн 30 жил тархийг биш булчинг шүтэж ирсний гор жирийн иргэд дээр ч гарч эхэллээ. Төр засгийн толгойд булчинтай хүмүүс их гарснаас маш бага, буурай, оюунлаг биш түвшний шийдвэрүүд их гарах болсон. Мухар сүсгийг дээдэлж БСШУЯ нь хэдэн тэрбумаар нь сүм бариулж байна, гэх мэт. Одоо байтлаасаа шигшээ багийн мэрэгжлийн удирдлагын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж амиа хорлоно ч гэх шиг. Орк орк.

    3 5 Хариу бичих
  3. Чөлөөт жүдогоо ялгахгүй байж.Өчнөөн сумьяа байдаг

    0 0 Хариу бичих
  4. Энэ үс толгой нь хаашаа юм бэ. Фотошопдчихсон юм уу?

    0 0 Хариу бичих
  5. Zalyy xvvxdiig demjinee Pvrevdylamiig temtseendn ywuul egchn svv orgonoo vnen vrgelj ylax estoi minii dvv ex orondoo altan medali avchraarai♥♥♥

    0 0 Хариу бичих
  6. Надад энэ охины аавын яриа бодол ёрдөө таалагдахгүй бна ёстой хар мангараараа зүтгээд ,тэгээд ч ингэж сонин авир гаргаж байгаагаараа охиныхоо ирээдүйг баллаж цаашаа явах замгүй болгож бна хатиг гараад бэлтгэл дутуу бол ямарч арга байхгүй энд аймаг сумын тэмцээн биш бүхэл бүтэн дэлхийн аварга яригдаж бна залуу хүүхэд юмаа мэдэхгүй байна ингэж явчихаад мёдаль авч ирж чадах уу, үгүй юу хэрвээ чадахгүй бол яах вэ гэдгээ ч мэдэхгүй чадахгүй бол ёстой онигоо биз дээ

    2 5 Хариу бичих
    • Xar mangaraar zvtgeed ch gex shig vnen moniig olox gj ywaa malchin aav tiim xachin bnu malaa

      3 0
  7. Иймхэн асуудлыг шийдэж чадахгүй лойчихсон ахлах вэ? Гэрийнхэнтэй нь урьдчилж ярилцах гэх мэт.Нэг жинд нэг улсын 2 бөхийн мэдүүлэг авч байгаа бус уу .Бас улсын аварга болсон бөхийг Дэлхийн аваргад явуулна гэж энэ ахлах өөрөө ярьсан бус уу Амандаа байж сур

    0 0 Хариу бичих
  8. Энд ямар Сумьяагийн тухай яриад байна? Риогийн олимпоор алтын төлөө барилдахдаа Бразилд хулхидуулдаг Сумьяа биш биздээ арай? Эсвэл дүүгий нь Саруул гэдэг муу дүн авсаар байгаад улирч Ичинноровын ангид ордог манай айлын нусхай, хулгайч, усанд ордоггүй Сумьяа юу?

    4 0 Хариу бичих
  9. Uilaad yahiin ugaasaa buh um chin dutuu bna daa duu

    0 2 Хариу бичих
  10. Харьчихсан "хөгшин" бөхчүүдээ ОУТ-д явуулахаа болиоч ээ. Сумьяа тийм л мундаг юм бол 2013 оноос хойшхи 4 ДАШТ-д оролцоод амжилт гаргахгүй яасан юм бэ?! Дөрвийн дөрвөн боломж байхад алдчихаад одоо шинэ залуу бөхийг дарамталж, ирээдүйг нь хааж боож, хэл ам таталж яваад амжилт гаргахгүй нь ойлгомжтой.

    10 2 Хариу бичих
  11. Солиорол. Энэ их хурдтай, эрч хүчтэй, амжуулахгүй л бол хоцорчих гээд байгаа завсар, шилжилтийн хариуцлагатай цаг үед ажил хэрэгч маргаан, санаа оноо хэлэлцээд завгүй сууж байх ёстой бид ердөө л хэдэн эргүү бөхчүүдийн хэрүүл тэмцэл, лам сүмийн бүтээн байгуулалт, авилгадсан идсэн уусан хэрэг нь илрээд л байхад шоронд хэзээ ч явдаггүй улстөрчдийн балагтай балиар заваан явдлын тухай л өдөр бүр сонсдог боллоо. Монгол улс олон улсын тэмцээнд ямар нэг тамирчнаа оролцуулсангүй гээд монгол улсын нэг хүндэд муугаар нөлөөлдөг юм гэж байхгүй. Наадуулаа болиул.

    4 0 Хариу бичих
  12. Увсынхан байхгуй бол маш сайхан амьдрах байж дээ эд нар маань.

    3 4 Хариу бичих
    • Юун увс болоод явчихав.

      0 0
    • chi bhgui bol uvsiin bid nar saihan amidrah gd bnaa.yahuu gyals hariu.kkk.teneg yum bichdeg erliiz halh ve

      0 0
  13. Чөлөөт, жудогоо ч ялгахгүй нөгөө л жалга, дов ярьсан дуракууд. Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин Э. Сумъяа гэж байдаг юм ш дээ. Бэлтгэлийн үеэр барилдахад Сумъяагаа нэг ч ялахгүй байна гээ биү дээ. Дэлхийн аваргад очоод яах юм болж байна?

    3 0 Хариу бичих
  14. халз барилдуул давсан нь явна биз хэл амгүй шударга байцгаая

    6 0 Хариу бичих
  15. Юун ч хямдхан амь билээ ядахдаа Баттулгыг бууднө гэдэг байгаа даа

    1 0 Хариу бичих
  16. Sumiya chini Uvsyn shees utgun biluu? Muusain durvud bayad khoton ni medegdekhgui nogoon nudlesen orkuud

    1 5 Хариу бичих
    • Улс орныг нутаг орон, жалга довоор нь талцуулахаа болиорой хө! Монгол Улсын нэр хүндийг өргөөд ирэх нь явна бизээ. Эцэг хүн буурьтай бодолтой байх газар ийм богино бодолтой байгаад машид харамсаж байнадаа...

      0 0
    • Erguu har alaaaa ter sumiya chin judo giin sumiya. Erguu muu har ats ingej amidarch bhaar zgr uhej dald or pizdaaaaaaaaaaaaaaaaa

      2 1