С.Лувсанвандангийн нэрэмжит "Гоо зүйн дээд шагнал"-ын эзнээр Г.Аюурзана тодорчээ

Монголын XX зууны нэрт эрдэмтэн, урлаг, утга зохиолын салбарт гоо зүй хэмээх онол, судлалыг дэлгэрүүлсэн эрдэмтэн, хэл бичгийн ухааны доктор С.Лувсанвандан агсны нэрэмжит сан 2005 оноос эхлэн “Гоо зүйн дээд шагнал”-ыг олгож эхэлсэн билээ. Хоёр жил тутамд олгогддог энэхүү шагнал өнөөдрийг хүртэл тухайн салбарын хамгийн өндөр урамшуулалтай шагнал хэвээр байгаа юм. С.Лувсанвандан сангийн “Гоо зүйн дээд шагнал”-ын энэ жилийн эзнээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана тодорч шагналаа гардан авчээ.  Ийнхүү тэрээр С.Лувсанвандангийн нэрэмжит "Гоо зүйн дээд шагнал"-ын 9 дэх эзэн болж байна.  

Зохиолч Г.Аюурзана шагнал гардан авсныхаа дараа "Уран зохиол ямагт хүний мөн чанарыг дүрслэх гэж, үнэнийг олж харахад уншигчаа хөтлөх гэж, үнэн мөний замд ширхэг ч атугай зул асаах гэж зорьж тэмцэж ирсэн салбар. Энэ онцгой салбарыг хүндэтгэн үзэж, төлөөлөл болгон надад шагнал олгосон “С.Лувсанвандан” сангийнханд баярлалаа. Гоо зүйг бүтээхээр зүтгэж яваа уран бүтээлчдээ дэмждэг хэн бүхэн гоо зүйг хамтран туурвигчид юм аа. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье!" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. өөрсдөд нь ёс суртахуун бий болуу.ккк

    0 0 Хариу бичих