АНУ-д айлчлахаар ирсэн Кувейтийн эмир эмнэлэгт хүргэгджээ

 АНУ-д албан ёсны айлчлал хийхээр ирсэн Кувейт улсын Эмир шейх Сабах аль-Ахмад аль-Джабер ас-Сабах биеийн байдал нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн тухай Цагаан ордны төлөөлөгч Жудд Дир мэдээлэв. Эмир есдүгээр сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах ёстой байсан юм.

"Ерөнхийлөгч Эмирийг хурдан эдгэрэхийг хүсэж, биеийн байдал нь сайжирсан даруйдаа Вашингтонд дахин тавтай морилохыг урьсан" гэж Цагаан ордны төлөөлөгч нэмж хэлэв.

Дональд Трампын засаг захиргаа Арабын НАТО гэж албан бусаар нэрлэгдээд буй Ойрхи Дорнодын стратегийн холбоо (MESA) байгуулж эхэлсэн тухай өмнө нь мэдээлж байсан. Тус холбоо нь Иран улсын эсрэг хориг, терроризм, хэт даврагч үзэлтэй тэмцэх, Ойрхи Дорнод дахь тогтвортой байдлыг хадгалахад Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт, Катар, Оман, Бахрейн, Жордан, Египет улсуудын хүчин чармайлтыг нэгтгэх зорилготой юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)