Умард Солонгос дахин пуужин харважээ

Хойд Солонгос Японы тэнгисийн чиглэлд үл мэдэгдэх хоёр пуужин хөөргөсөн тухай Өмнөд Солонгосын цэргийн албанаас мэдээлжээ. Пуужинг  БНАСАУ-ын баруун хэсэгт байрлах Пёнчан Намдо мужаас өнөө өглөө хөөргөсөн байна.

Түүнчлэн БНСУ-ын зүгээс Умард Солонгосын цэргийн ажиллагааг үргэлжлүүлэн хянаж, сэрэмжтэй байгаа гэдгийг цэргийнхэн онцоллоо.

Сануулахад, БНАСАУ энэ оны долдугаар сараас пуужингийн туршилтаа дахин эхэлсэн. Япон тэнгисийн усанд унасан пуужингууд улс орны аюулгүй байдалд хохирол учруулаагүй ч НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолыг зөрчиж байна хэмээн Токио мэдэгдсэн юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)